TOYOTA CARINA ED

Анхны загвар нь анх 1985 онд гарчээ. Купе маягийн намхан болон бөх бат болгосон дан урд, хойд баганаас бүтэх кабинтай байсан.

Яг л Фужи уулыг санагдуулам хэлбэртэй гэж яригдаж байжээ. Хойд суудлын тав тухын хувьд сайн гэхэд хэцүү маш давчуу бөгөөд хижээл насныханд бол гологдохоор болсон боловч харин залуу өсвөр үеийнхний дунд бол илүү спорт маягийн гэдгээрээ алдаршсан загвар юм.

Гэсэн ч ерөнхийдөө иймэрхүү стиль нь тав тух, аюулгүй талаасаа бодсон ч ихэнх хэрэглэгчдийн тийм ч хүсээд баймааргүй загвар байсан болохоор ах дүү гэгдэх Corona Exiv-ийн хамт 1998 оноос үйлдвэрлэгдэхээ больсон байна.

1-р үе T160 (1985он-1989он)
  • 1985 оны 8 сар. А60 загварын 3 хаалгатай хойд хөтлөгчтэй Carina купе загварын үргэлжлэл гэгдэн анх гарсан бөгөөд Toyota корпорацын анхны дунд баганагүй суудлын Hardtop загвар болсон юм. 1.8 литрийн OHC бүхий 1S-iLU, 1S-ELU хөдөлгүүр, 2.0 литрийн 3S-GELU sport twincam гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй бөгөөд урд хөргөгчтэйгөөр гарч байжээ. Celica болон Corona coupe-тэй нэг суурьтай ах дүү гэж явдаг.
  • 1987 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба манангийн гэрэл нь нүүрийн дотор талд хийгдэж, хойд ED гэсэн бичиг нь гэрэлтдэг болсон. 1S-ELU хөдөлгүүрийг тавихаа больж, 3S-FELU хөдөлгүүр тавьжээ.
  • 1988 оны 5 сар. 1s-iLU хөдөлгүүрийг хэрэглэхээ болив. Оронд нь мөн 1.8 литрийн 4S-FiLU хөдөлгүүр тавих болжээ. Ингэснээр бүх хөдөлгүүр DOHC болсон. Хойд яндангийн төгсгөл 2 салаа болов.
2-р үе T180 (1989он-1993он)
  • 1989 оны 9 сар. Анхны бүрэн шинэчлэгдсэн загварын өөрчлөлт хийгдсэн. Өмнөх загварын дизайныг хадгалсан бөгөөд дэлхийд анхны 2 горимтой 4 дугуйгаар залах 4WS систем бүхий загвар болжээ. Энэ систем нь мөн адил Celica, Corona, Exiv-т тавигдсан юм. Урд нүүр болон арын гэрлээр ялгаатай Exiv ч худалдаанд гарлаа.
  • 1990 оны 8 сар. Сайжруулалт хийгдэж 1.8-тай хөдөлгүүр нь одоогийн EFI-тай төстэй, гэхдээ нэг цэгт бензин цацах Ci (Central injection) системтэй болжээ. Мөн 2.0 литрийн Twincam хөдөлгүүрийн чадлыг нэмэгдүүлсэн.
  • 1991 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн зарим хэсэгт дизайныг шинэчилж хойд эмблем нь тусгай эмблем биш одоогийн Toyota эмблем болсон. 2 дугуйгаар залах загварын хойд тэнхлэгийн мөр хоорондын зайг нэмж, 1.8-тай загварын урд тоормосны дискийг томруулан бүх загварт 14 инчийн 5 нүхтэй обод тавих болсон юм.
3-р үе T200 (1993он-1998он)

1993 оны 10 сар. 3 дахь шинэчилсэн загвар гарч кабины бөх батыг сайжруулах үүднээс дунд баганатай хард топ болгон гаргасан бөгөөд хэмжээний хувьд Японы 3 дугаар ангилалд багтан том болсон юм.

Гэвч үнийн хувьд ямар нэг хямдрал байхгүйгээс болж нэрд гараад байсан энэ цувралын амжилтад муугаар нөлөөлсөн гэдэг. Мөн өмнөх үеийн Т180-тай харьцуулахад нэмэлт тоноглолын хувьд бага болсон ба 4WS системтэй загварт 3S-GE хөдөлгүүрийг сонгох боломжгүй болсон байна.

1994 оны 5 сар. Ах дүү загвар болох Celica-н хамгийн топ загвар болох GT-Four дөрвөн дугуйгаар хөтлөх загварын суурьтай 3S-GE хөдөлгүүр, 5 механик ба 4 автомат хурдны хайрцагтай “Limited 4” хувилбар нэмэгдэн гарчээ.

  • 1995 оны 9 сар. хэсэгчилсэн шинэчлэлт явагдан урд бампер, нүүр, хойд гэрлийн дизайн өөрчлөгдөн хувилбаруудын нэр ч солигдож 1800V/2000X/2000GT/2000GT-4WD болжээ.

Жолоочийн суудалд аюулгүйн дэр тавигдах болсоноор аюулгүй байдал сайжирсан. Өртгийг бууруулах үүднээс салоны зарим тоноглолд өөрчлөлт оруулсан.

Үүнд: шил арчигчийн 1 горим, хурд ихсэхээр хаалга түгжих систем, хаалганы болон түлхүүр хийх газрын гэрэлтүүлгийг хассан байна. Харин 3S-GE ба 4SE-FE хөдөлгүүртэй загварын бүрэн автомат эйркондишныг гар удирдлагатай эйркондишноор сольсон.

  • 1996 оны 6 сар. Хажуугийн урд суудалд аюлгүйн дэр хийж, тоормозны ABS систем тавигдсан. Мөн хойноо шил арчигчтай S Package хувилбар гарсан.
  • 1998 оны 4 сар. 13 жилийн турш үйлдвэрлэсэн ED загвар ийнхүү ахин үйлдвэрлэгдэхээ больжээ.