TOYOTA VOLTZ

Toyota корпорац ба GM корпорацын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Калифорни мужийн NUMMI (New United Motor Manufacturing,Inc.) үйлдвэрт үйлдвэрлэгдэн Японд экспортлож байгаа загвар юм.

GM корпорац нь Pontiac Vibe нэрээр гаргадаг. Хойд Америкийн зах зээлд Matrix гэх ах дүү загвар худалдаалагдаж байгаа.

Corolla платформ ашиглан хийгдсэн ба SUV-ийн стильд оруулан бүтээсэн юм. 1.8 литрийн урд хөтлөгчтэй ба 4 дугуйгаар хөтлөх загвар байгаа бөгөөд урд хөтлөгчтэй загварt Toyota Celica-н 2ZZ-GE хөдөлгүүр 6 араатай механик кроптой нэлээн хүчтэй загвар бий.

Нийт өргөнөөрөө 1775мм ба Японы кузовын ангиллаар 3 номерт ордог. Кодын хувьд E130 гэсэн АНУ- зориулсан 9-р үеийн Corolla, эсвэл Matrix-тай адил кодтой.

Японд худалдаалж байгаа загварын дизайн Matrix-тай биш Pontiac Vibe-тай адил юм. Харамсалтай нь сэлбэгийн хувьд тун олдоц муутай ба Corolla-н ойролцоо сэлбэгийг тааруулж тавьж болно. Нэгэнт өөрийнх нь сэлбэг биш тул яваандаа амархан муудах эвдрэх талтай. 120 Corolla-н платформтой адил гэдгээрээ түүнээс авч болох юм. Япон дахь хөдөлгүүр нь 1ZZ-FE учраас хөдөлгүүрийн сэлбэгийн хувьд таарах боломжтой.

  • 2002 оны 8 сараас Toyota Sprinter Carib-ийн үргэлжлэл загвар гэгдэн худалдаалагдаж эхэлсэн ба сарын дундаж борлуулалт 1500 ширхэг байсан.
  • Америк маягийн дизайн, импортын машин гэсэн утгаараа үнийн хувьд өөрчлөгдсөнөөс болсон уу борлуулалт тийм ч сайн болоогүй юм.
  • Ингээд 2004 оны 5 сар гэхэд буюу жил хагас орчим үйлдвэрлэгдээд борлуулалтыг зогсоосон.
  • 2007 онд түүнийг орлох Toyota ist-ийн 2 дахь үе кроссовер талруугаа хийгдсэн загвар гарч энэ орон зайг нөхсөн гэдэг. Э
  • нэ бүх хугацаанд Японд 9012 ширхэг худалдаалагдсан нь цөөн үзүүлэлт юм.
  • Ийнхүү хамгийн цөөн зарагдсан үзүүлэлтээр Toyota Megacruiser 130 ш, Toyota Origin 1034 ш, 4-р үеийн Soarer Z40 загвар 5473ш, Toyota Pronado 7800ш зарагдсаны дараа энэхүү Voltz 5-р байрт орсон. Иймээс хуучин авто машин гэж борлуулагдаж байгаа нь туйлын ховор байдаг.
  • Харин хойд Америкт байдал арай дээр бөгөөд 2009 онд Matrix-ийн хамт 2-р үеийн загвар нь гарсан. Харамсалтай нь эдийн засгийн хямралын үед холбооны хуулийн 11 заасны дагуу Pontiac брэндийн дампуурлыг зарласнаар 2009 оны 8 сараас Pontiac Vibe-ийн үйлдвэрлэл хаагдаж бүр мөсөн энэ загвар алга болжээ.
2009 гарсан Pontiac Vibe
2009 гарсан Pontiac Vibe