TOYOTA WILL VS

MC платформ дээр хийгдсэн спорт төрхтэй 5 хаалгатай хэчбак загвартай. Арай түрүүнд борлуулагдаж эхэлсэн Will Vi-ээс эрс ялгаатай ба нийт өндөр нь нам, ерөнхий стиль нь шал өөр юм.

Ялангуяа хойд талаас нь харвал хавчиг жижиг арын шил нь тухайн үедээ дасаагүй болоод ч тэр үү нэг л биш байсан. Дизайны удирдлага болгосон зүйл нь ямар нэг байлдааны хуягттай төстэй хийхээр төлөвлөсөн юм.

  • 2001 оны 1 сард Лос-Анжелосын авто шоуд оролцож 4 сараас нь худалдаалагдаж эхэлсэн бөгөөд сард дунджаар 1500 ширхэг борлуулагдсан байна.
  • Хөдөлгүүр нь 1.5 литрийн 1NZ-FE, 1.8 литрийн 1ZZ-FE, илүү спорт зориулалттай 2ZZ-GE VVT-i гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй гарчээ.
  • Хурдны хайрцаг нь бүх хөдөлгүүрт 4 шатлалтай автомат бөгөөд харин 2ZZ-GE хөдөлгүүрт л 6 шатлалтай механик кроп тавих боломжтой юм байна.
  • 2002 оны 1 сар. Кузовын өнгөнд өөрчлөлт орсон ба 1.5 тай загвар ба 6 шаттай механик араатай загварт сайжруулалт хийжээ.
  • Хязгаарлагдмал тоотой “Red Special” хувилбар худалдаанд гарсан ба зөвхөн интернет худалдаагаар 100 ширхгийг заржээ.
  • 2002 оны 4 сард мөн л хязгаарлагдмал хугацаанд “White Special” хувилбар гарч интернетээр борлуулж, харин тоонд хязгаар тавиагүй байна.
  • 2002 оны 12 сард 1.5- тай хөдөлгүүр хорт утааны найрлагын хэмжээг биелүүлж зарим хэсэгт сайжруулалт хийжээ. Ингээд 2004 оны 4 сард борлуулалтыг зогсоож дараагийн загвар гаралгүйгээр үйлдвэрлэлээс хасагдсан.
Toyota Will VS
Toyota Will VS