NISSAN BLUEBIRD SYLPHY

Bluebird Sylphy нь Nissan автомашины сeдан хэлбэрийн бага оврын суудлын тэрэгт тооцогтдог. Анхны G10 загвар нь зүүн өмнөд азид Sunny В14 загварыг шинэчлэн өөрчилж, Sunny мөн Sentra нэрээр борлуулагдаж байсан. Өмнөд солонгост Renault Samsung SM3 мөн Renault Skala нэрээр лиценз аван 2010 оноош үйлдвэрлэж байна. Нэршил: Sylphy.

1-р үе G10 (2000-2005 он)

Хэрэглэгчдийн нэг хэсэг буюу 40-55 нас гэсэн дунд насныхны тохирох пост фамили тэрэг бөгөөд дотор гадна талаасаа Sunny В15 загвартай төстэй их хуучинсаг загвар бүхий тэрэг юм. Тийм учраас дунд гарын суудлын тэрэгт ховорхон байдаг ч энэ загварт хар өнгийн ажлын болон албаны зориулалттай загварууд их хийгдсэн байдаг. Хөдөлгүүр нь бүгд цуваа байрлалтай 4 цилиндртэй DOHC бензин түлштэй юм. Бензинээ шууд цацдаг нь QR20DD загвар. Хойд америкт гаргадаг Sentra SА-тай ижил QG18DE загвар, мөн QG15DE гэсэн 3 загвар байдаг. 4 дугуйгаар хөтөлдөг тэргэнд QG18DE мотор суурилуулдаг.

Энэхүү машины марк нь Bluebird нэртэй боловч үнэн хэрэгтээ Sunny-д хэрэглэгддэг MS суурийг авч хэрглэсэн мөн N16 загварын Almera-гийн суурин дээр хойд урьд хэсгийн дизайнаас авч кузовын хэмжээ нь нэг ангиллаар доошилсон байдаг.

Анх борлуулагдаж байхад дараагийн нэр болох Sylphy-г тодотгосон эмблемийг ард нь тогтоож хийж байсан ч 2001 оны 8 сард Bluebird Sylphy-н үсгүүд ижил хэмжээтэй болж, 2003 оны 2 сард Bluebird-н үсэг нь том болж шинэчлэгдсэн байна.

Nissan Bluebird Sylphy G10

2000 онд 8 сарын  30

G10 загвар анх борлуулагдаж эхэлсэн. Бензин хөдөлгүүртэй машин дунд хамгийн бага хорт хий ялгаруулдаг машины тоонд бүртгэгдсэн байна. Доторх ангилалдаа 2л хөдөлгүүрт 20Х, 1.8л хөдөлгүүрт 18 Vi, 1.5л хөдөлгүүрт 15i, XJ нд 15 инчийн хөнгөх цагаан обод, Vi 15 инчийн кoлпак, i-нд 14 инчийн калпак, хаалганы хажуугийн эмжээр, гуприйн эмжээр арын дугаарын хавтангийн хэсэгт, i-г оруулж тодотгож суурилуулсан байдаг. Мөн анхны 20Х загварт 6 шаттай гараараа шилжүүлэх боломжтой автомат кроптой болсон.

2001 оны 4 сар 12

1.8л, 1.5л-н хөдөлгүүртэй нийтийн ажилд унаж ашиглагдах зориулалт бүхий загварууд борлуулагдаж эхэлсэн. Энэ загвар 2003 оны 2 сараас хойш ч захиалгатай байсан.

2001 оны 10 сарын 29.

Тусгай зориулалттай 18ViG packeg limited, 18Vi-4 limited борлуулагдаж эхэлэсэн. 18ViG packeg limited-д нарны хамгаалалттай шилний хамгаалалт, манангийн гэрэл, олон үйлдэлтэй орох удирдлага зэрэг, 18Vi-4 limited-д нарны хамгаалалттай шилний хамгаалт, дижитал хянах дэлгэцтэй, автомат орох удирдлагатай зэргээр  тоноглосон.

2001 оны 10 сарын 31

Оотэкжапан үйлдвэрээс гаргасан сургалтын тэргийг QG15DE загварын хөдөлгүүртэй, 5 шаттай механик, 4 шаттай автомат хурдны хайрцагтайгаар хийсэн байна. Энэ загвар 2003 оны 3 сараас хойш ч захиалгатай байна.

2001 оны 12 сарын 21

Тусгай зориулалт бүхий 18Vi limited тэрэг борлуулагдаж эхэлсэн. Нарны хамгаалалттай шил, алсаас удирдлагатай орох систем, заалын гэрэл зэргийг суурилуулсан байна.

2002 оны 9 сар

Өмнөд Солонгосын SM3 борлуулагдаж эхэллээ.

2003 оны 2 сарын 12

Их хэмжээний шинэчлэлийг гаргасан. Машины урд хамрын нүүрэн тал, бампер, хойд гэрэл зэргийн дизайн нэлээд өөрчлөгдсөн. Шинээр зохиогдож бүтээгдсэн хойд талын гэрэл нь дээд зэрэглэлийн Teana загварын дизайнтай төстэй болсон байна. Дугуй болон дугуйн кoлпак өөрчлөгдсөн. 15 инчийн хөнгөн цагаан обод нь 16 инчийн Teana загварын болж, 14 инчийн кoлпак В15 Sunny кoлпактай төстэй болсон. 4 хөтлөгчтэй хөдөлгүүртэй QG18DE машин нь клапангийн нээгдэх хугацааг тохируулах  VVL систeмтэй болсон.

2003 оны 4 сар

Шанхайн моторшоунд G10 Bluebird Sylphy нь өмнөх загвараа үндэслэн хятадад гаргах Sunny-г танилцуулсан.Цуваа байрлалтай 4 цилиндрийн 4 шаттай  автомат кроптой, 5 шаттай механик кроптой.

Nissan автомашин үйлдвэрлэлийн 70 жилийн ойд тусгай зориулалтын 18Vi70th, 18Vi-470th загварууд борлуулагдаж эхэллээ. DVD навигацтай, дэлгэцтэй ухрах камер тавьсан, урд бампер манагийн гэрэлтэй болсон зэрэг.

2003 оны 7 сар

Хятадад Sunny-г үйлдвэрлэж эхэлсэн. Хятад японы хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэгдэж эхлэв.

2003 оны 10 сарын 22

Ниссан автомашины 70 жилийн ойд тусгай загварын 2-р хэсэг 70th-II-г борлуулж эхлэв. DVD навигацтай дэлгэцтэй ухрах камер суурилуулснаас гадна манагийн гэрэл зэргийг оруулсан.

2003 оны 12 сарын 25

Японд анх удаа 2005 онд машинаас гарах хорт хийг 75% бууруулах стандарт гарсан. Энэ стандартыг хангасан.

2004 оны 1 сарын 20

70 жилийн ойд нэмэлт тусгай загварт 18Vi 70th-II, 18Vi-G 70th-II багтсан.

2004 сарын 12 сар

Хэсэгчилсэн шинэчлэл явагдсан. Усан цэнхэр өнгө шинэ өнгө болж орсон.

2004 оны 12 сарын 16

2005 оны 3 сарын сүүл хүртлэх хязгаарлагдмал хугацаатай тусгай зориулаттай машин Navi-edition загвар борлуулагдаж эхэлсэн. Навигацийн системээс гадна ухрах камер суурилуулсан.

2-р үе G11 загвар (2005 оноос-)

Тeana, Tiida загваруудын үргэлжлэл болох 3 дахь үеийн загваруудын судалгааны ажил эхэлж байсан тэр үед Teana-гийн сүүлийн загварын борлуулагдаж байхад Sylphy загвар гарч байсан юм. Урд хянах самбарын нүүрэн хэсэг нь том тансаг төгөлдөр хуурыг санагдуулам, гадна талаасаа S motion хэлбэрийн бөмбөгөр дизайнтай болсон байна.

Энэ загварт машины суурийг тэгшхэн болгож хийж өгдөг нь хүндийн жин, ачааны хүндээс хамааруулан суурийн стандартыг гаргаж өгдөгөөрөө Nissan-ын онцлог юм. Мөн шалны панелийн хэсэг, тэнхлэгийн пүрш, амартизатор, втулк зэргээс бусад нь В платформ буюу урдаа хөтлөгчтэй загваруудтай ижил байдаг.

Уртын хэмжээг нэлээн ахиулж, өмнөх загвараасаа дугуй хоорондын зайг 165 мм-ээр урт болгон салон дотор уужим тав тухтай болгож өгсөнөөрөө ихэвчлэн 40–өөд насны эмэгтэйчүүдэд тохирохоор дээд зэргийн дизайныг гаргаж өгсөн байна. Энэ зайтай байдлаараа Sima загвартай маш төстэй.

2 литрийн MR20DE хөдөлгүүртэй загварт Jetco компанийн электрон автомат хурдны хайрцаг суурилуулсан, 1.5л хөдөлгүүртэй HR15DE загварт компьютертэй автомат хурдны хайрцаг тавьж  суурилуулсан.

Nissan Bluebird Sylphy G11

2005 оны 10сар

39-р Токио моторшоунд Bluebird Sylphy танилцуулагдсан

2005 оны 12 сарын 21

Бүтэн шинэчлэлд оруулсан. Анхны Bluebird гараад 12 дахь үе нь болж байна. Анхандаа блүберд нэр бараг хэрэглэгдэхгүй силфи нэрээр нэрлэгдэх нь их байлаа. Энэ нь сүүлийн жилүүдэд автомашины ертөнцөд үндсэн нэрийг орхигдуулж туслах нэрийг тодотгож богино эмэгтэй хүнийг илтгэсэн, цээжлэхэд хялбар тийм нэрийг сонгох хандлага их байсан. Гэвч Токио моторшоунд Bluebird Sylphy гэж бүтэн нэрээрээ гарч ирсэн нь уламжлалт нэрээ хадгалахад тустай байсан ч реклам сурталчилгаанд Sylphy нэрээрээ ч элбэг гардаг байна.

Өмнөх загваруудаас онцлог нь сургалтын машины загвар байхгүй болж, 2008 оны 9 сард Nissan Tida Latio-г сургалтын автомашинаар дахин сэргээн үйлдвэрлэн борлуулж эхлэв. Мөн дээд ангиллын 20G-д 16 инчийн хөнгөн цагаан обод суурилуулж, бусад дэд загваруудад колпактай обод тавьсан.

2006 оны 8 сарын 24

Хятадад Sylphy нэрээр үйлдвэрлэгдэж эхэлсэн. Анхан үед Sunny, G10 Bluebird Sylphy 2 загвар зарагддаг байв. Сингапурт Sylphy нэрээр зарагддаг.

2006 оны 12 сарын 27

Тайванд Bluebird нэрээр борлуулагдаж эхэлсэн. Тайванд зөвхөн MR20DE загварын хөдөлгүүртэй борлуулагдаж байсан.

2007 оны 5 сарын 16

Хэсэгчлэн сайжруулсан. Шилийг сольж, шинэ өнгө нэмэгдэж, эйркондишн, тусгай загварт навигаци систем тавигдсан.

2007 оны 10 сарын 29

Дотор талын салоны модон хэсэгт мөнгөлөг никель оруулж өгсөн. Тусгай зориулалтын колпак, дотор гэрэл, гадна нүүрэн хэсгийг тусгайлан чимэглэсэн 20S cool modern-г борлуулж эхэлсэн.

2009 оны 4 сарын 8

Хятадад хэрэглэгдэх загваруудын шинэчлэл хийгдсэн. Гадна талын нүүрэн хэсгийн дизайн, арын гэрлийн хэлбэр өөрчлөгдөж, урд бампер Fuga-гийн сүүлийн загвартай төстэй болсон, урд гэрлийн шилний өнгө улбар шар өнгөтэй болсон байна.
Шинээр 1.6 л хөдөлгүүртэй 5 шаттай механик хурдны хайрцаг бүхий шинэ загвар нэмэгдэж орсон.

2009 оны 5 сарын 27

Дахин шинэчлэлт явагдсан. Урд дохионы гэрлийн өнгө хятадад хэрэглэгддэг загварын адил улбар шар өнгөтэй болж километрийн заалтын дэлгэц зэрэг өөрчлөгдсөн байна. Их биеийн өнгөнд 5 өнгө шинээр оруулсан, хянах самбар явсан зам, явсан цаг, option menu хэсэг бүгд дижитал болж, гар утсаар  оператортой холбогдож очих газрынхаа өгөгдлийг суулгуулдаг үйлчилгээ бүхий навигаци систем, дэлгэц бүхий CD, AM/FM радио тоглуулагчтай, навигаци систем, 20G-н дэлгэц бүхий арын камер зэргийг нэмж суурилуулсан байна. Өмнө нь дахин шинэчлэлт хийгдсэн хятадад хэрэглэгдэж байсан загваруудыг бодоход арай бага хэмжээний шинэчлэл болсон байна.