CHASER

Загварын хувьд Mark II-той адилхан бөгөөд 1977 онд анхны загвар нь гарсан. 4 хаалгатай седан болон рамгүй  шилтэй гэсэн 2 загвар байсан ба 1.8 ба 2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй байжээ. 6 цилиндртэй 2л, 4 цилиндртэй 2л ба 1.8 л-тэй загвараас гадна 2.2 литрийн дизель хөдөлгүүртэй загвар ч гарсан юм.

  • Рамгүй шилтэй загвар нь 2 хаалгатайгаас 4 хаалгатай болж өөрчлөгдсөн байна.
  • Ингээд 1984, 1988, 1992, 1996 онуудад Сhaser-ийн шинэ загвар гарсан. 6 төрлийн хөдөлгүүртэй болж, загварууд нь улам баяжсан ба цаашдаа зөвхөн 4 хаалгатай рамгүй шилтэй Hardtop төрөл л үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. 
  • 1996 онд 4 цилиндртэй 1.8л, 6 цилиндртэй DOHC нь 2л, 2.5л, 3л, 2.5литрийн турбо, 2.4литрийн дизель турбо гэсэн 6 төрлийн хөдөлгүүртэй болсон.

1-р үе 1977-1980 он

2-р үе (1980-1984 он)

3-р үе 1984-1988 он

4-р үе  Х80 загвар (1988-1992 он)

1988 оны 8 сард худалдаанд гарсан ба өмнөх загвараасаа урд нүүр ерөнхий загвар нь өөрчлөгдсөн.  Дотроо 4 цилиндртэй  XL/ XG/ Refine болон 6 цилиндртэй SXL, Avante, Avante G super charge, GT хос турбо гэсэн загварууд байсан. Chaser-г жолооны сургалтад ашиглаж байсан ба сургалтад зориулсан 4 цилиндртэй 1.8 литрийн бензин  болон 2л, 2.4 литрийн дизель хөдөлгүүртэй загварууд мөн үйлдвэрлэгджээ. 1989, 1990 онуудад дараагийн шинэчлэл явагдсан байна.

Chaser Х90 загвар (1992-1996 он)

1992 онд худалдаанд гарсан. Хэмжээ нь илүү томорч, 3л 2JZ-GE, 2.5л 1JZ-GTE ба 1JZ-GE, 2л 1G-FE болон 2.4 литрийн дизель 2L-TE загварууд байсан. 1993 онд  2.5литрийн 1JZ-GE загвар нь 4 дугуйгаараа хөтөлдөг болсон. 1994 онд урд нүүр болон хойд гэрлүүд шинэчлэгдсэн бол 1995 онд жолоочийн суудлыг дээр аюулгүйн дэртэй болгосон.

Chaser Х100 загвар (1996-2001 он)

  • 1996 оны 9 сард худалдаанд гарсан. Энэ загвар нь Mark II, Cresta-аас бүрэн ялгарч илүү спорт талруугаа болсон юм. Үүн дотроо хамгийн их зарагдсан загвар нь Tourer бөгөөд турботой Tourer V загварууд нь 5 араатай механик хурдны хайрцагтай байсан.
  • Тоurer V нь залуучуудын хамгийн их сонирхдог загвар болсон. Хойд болон урд дугуйн хэмжээ нь өөр байдаг. Х100 нь 1.8 литрийн 4 цилиндртэй хос нударган голтой  4S-FE загварын хөдөлгүүр тавьсан.
  • 1998 оны шинэчлэлээр 4 дугуй хэлбэртэй хойд гэрэлтэй болсон ба хойд бампер болон хойд тал нь шинэчлэгдсэн. Мөн манангийн гэрэл нь олон үйлдэлтэй болсноос гадна 2 литрийн 1G-FE хөдөлгүүртэй загвар нь 140-өөс 160 морины хүчин чадалтай болсон.
  • 2001 оны 6 сард үйлдвэрлэл нь зогссон. Chaser-ийн оронд Toyota Brevis үйлдвэрээс гарч эхэлсэн боловч борлуулалт муу байсан учраас дараагийн үргэлжлэл загвар гарч чадалгүй бүр мөсөн үйлдвэрлэлээс хасагдсан юм.