MERCEDES BENZ M-CLASS

М-CLASS W163  (1997 он-2006 он)

1997 онд анх гарсан бөгөөд анх удаа америкийн нэгдсэн улсын Алабама мужид үйлдвэрлэгдсэн бөгөөд чанар муутай байдал, төгс биш болсон зэргээс шалтгаалж Алабама Мерседес хэмээн гоочлогдон дэлхийд алдартай мерседесийн М классын нэр хүндийг унагаж орхисон юм.

Үүний дараа европын зах зээлд зориулж Австри улсын Магна хотод хийсэн загвар нь Алабама Мерседесийг бодвол чанартай болсон гэж үздэг. 1998 оноос ML320 3.2 литрийн V6 SOHC хөдөлгүүр (218м.х/31.6кг・м), 5 хурдтай автомат, 4 дугуйгаар хөтөлдөгөөр гарсан. 2000 онд (ML430) ба дизель хөдөлгүүртэй (ML270 CDI) үйлдвэрээс гарчээ.

  • ML430: 4.3 литрийн V8 SOHC хөдөлгүүртэй (272м.х/39.8кг・м), 5 хурдтай автомат, 4 дугуйгаар хөтөлдөг загвар
  • ML270 CDI: 2.7 литрийн цуваа 4 цилиндртэй DOHС хөдөлгүүртэй (163м.х/40.3кг・м), 5хурдтай автомат, 4 дугуйгаар хөтөлдөг.
  • ML55 AMG: 5.4 литрийн V8 SOHC хөдөлгүүртэй (347м.х/52.0кг・м), 5хурдтай автомат хурдны хайрцагтай, 4 дугуйгаар хөтөлдөг.
  • ML350: 3.7 литрийн V6 SOHC хөдөлгүүр (235м.х/32.6кг・м), 5 хурдтай автомат, 4 дугуйгаар хөтөлдөг.

М-CLASS W164 (2005-2011)

Анхны загварыг бодвол чанарыг нь сайжруулж гаргасан. 100 км/ц-ийн хурдтай явах үед E классаас илүү гадна замын дуу багатай, салхи зүсэх дуу ч мөн адил бага машин болсон. ML350, ML500 маркаар 2005 оноос худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 2006 оноос ML63 AMG худалдаанд гарчээ. ML35, ML500-д 4 дугуйгаар хөтлөх 4MATIC системийг нэвтрүүлснээр ML350 4MATIC, ML500 4MATIC нэрээр гаргах болсон.

2007 оны 12 сараас 「ML500」ба「ML550」хэсэгчилсэн өөрчлөлт хийснээр S классын адил 5.5 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй болжээ. Мөн зогсоолд байрлуулах PARKTRONIC системтэй болсон. Арын хаалга автоматаар нээгдэж хаагдах EASY-PACK систем стандартаар тавигдсан.

2010 оны 5 сард ML350 BlueTEC 4MATIC загвар гарсан. 3 литрийн V6 шууд түлшний цацалттай турбо дизель болон ажилласан хийг шүүх BlueTEC системийг нэгтгэсэн. Илүү нарийн ажиллагаатай 7 араатай автомат 7G-TRONIC-ийг тавьснаар 100 км-т 10.2 литрийн бензин зарцуулах болсон нь энэ төрлийн машинуудын хувьд боломжийн бага хэмжээ юм.

2010 оны 11 сараас энэ загварын гадна дотор талыг шинэчлэн сайжруулан GRAND EDITION PACKAGE ML350 4MATIC-т стандартаар, ML350 BlueTEC 4MATIC-т нэмэлт захиалгаар тавих болжээ. Мөн бууралттай шилтэй ксенон гэрэл, 19 инчийн 10 салаатай хайлшин обод, дотор талд ARTICO брэндийн сайн чанарын хиймэл арьсаар суудал, тохойвч, урд хянах самбар зэргийг хийжээ. AMG брэндийн цэвэр арьсан рультэй, сайжруулсан гангаар хийсэн хааз болон тоормозны гишгүүртэй зэрэг тансаг тоноглолтой.

3-р үе (2011)

2011 оны намар Канадад 2012 оны Mercedes-Benz М-класс кроссовер ангиллын автомашин борлуулагдаж эхлэх юм. Tехникийн үзүүлэлтийн хувьд бүрэн тодорхой болж 4 болон 6 цилиндртэй хөдөлгүүрүүдтэй байх аж. Өмнө нь бүх дэлхийн хэмжээнд М-классын нь МL250 Bluetech, МL350 Bluetech болон Blue Efficiency загваруудыг 4Матик-бүх дугуй нь хөтлөгчтэйгээр гаргаж байлаа. Мөн Hybrid болон AMG хувилбаруудыг улмаар гаргаж байсан.

МL250 суурь загвар нь 4 цилиндр бүхий 204 м.х 2.1 литрийн дизель хөдөлгүүр, МL350 Bluetech нь сайжруулсан V хэлбэрийн 6 цилиндр, 258 м.х 3.0 литрийн дизель хөдөлгүүртэй, мөн бензины шууд цацалт бүхий V6 306 м.х 3.5 литрийн МL350 Blue Efficiency загваруудад тавигдаж байжээ. Энэхүү 3.5 литрийн хөдөлгүүр нь C болон E-классын автомашины хөдөлгүүрийг авч ашигласан юм. Мөн эдгээр 3 төрлийн хөдөлгүүр нь бүгд 7 шатлалтай хурдны хайрцагтай байсан байна.

Тэгвэл шинэ үеийн Jeep Grand Cherokee нь МL-ийн 2012 оны загвартай суурийн хувьд ижилхэн бүтээгджээ. Шинэ загварт сонголтоор Airmatic зөөллүүртэй, мөн цоо шинэ 6 шатлал бүхий "On & Off Road" нэмэгдэл функцтэй хурдны хайрцаг, 17-21 инчийн обудтайгаар гарах юм байна.

Салон: Мерседес-Бензийн сүүлийн үеийн шинэ загвар бүхий дотоод засал, шинэ технологийг агуулж өмнөх МL загваруудаасаа илүү гоёмсог болсон, 2012 оны "Команд" инфо-тайнмент системтэй болсноор интернетэд холбогдох боломжтой болсон.