ЯЛАЛТЫН КАБРИОЛЕТ 0001

Байлдааны хамгийн тайван автомашин болон жолоочтой нь танилцсан нь | Нийтлэлч: Вадим Крючков | Зураг: Вадим Савицкий, ОХУ-ын хэвлэл мэдээллийн МО агентлаг болон Георгий Садков

ЗӨӨЛӨН, УЛАМ ЗӨӨЛӨН

Гялалзтал өнгөлсөн задгай бүхээгтэй тэрэг намбалзсаар ялалтын парадад оролцдогоосоо бага зэрэг огцом тоормосоллоо. Миний сониуч зан хөдөлж туршлагатай жолоочийн уран жолоодлогыг мэдрэхийг хүссэн юм. Харин энэ үед анхаарлаа төвлөрүүлж бэлтгэлтэй байсан ч “Ялалтын кабриолетээс” унах дөхлөө! Тиймээс кабриолетэд зогсоогоор тэнцвэрээ хадгалах хэцүү тул салоны голоос цухуйх тусгай бариулаас атгаж тогтдог.

Та бүхэн кабриолетын жолооч хэр их хариуцлага хүлээдэг гэж бодож байна. Батлан хамгаалах яамны сайд баруун гараараа ёсолж зүүн гараараа бариулыг хээнцэр маягаар атган эгнэн жагссан зэвсэгт хүчний дэргэдүүр явна гэдэг маш хариуцлагатай үүрэг билээ.

Ялалтын парадын ЗИЛ-ийг жолоодох хэцүү болов уу? Яг одоо туршиж үзье. Автомат хурдны хайрцгийн рычагийг “Drive” байрлалд шилжүүлж хөлөө тоормосны педалиас авбал ЗИЛ-41041 АМГ маш тайван, яг л галт тэрэг мэт зөөлөн хөдөлж эхэлнэ. Хүч дамжуулах ангийг яг л Улаан талбайгаар нэгэн жигд явахаар тохируулж хийжээ. Хөдөлгүүр нь ухас хийлгүй хурдаа авч арааны шилжилт огт мэдэгддэггүй юм байна.

Тиймдээ ч кабриолет хэт зөөлөн, болхи санагдаж магадгүй. Гэхдээ Улаан талбайн чулуун замаар зориуд хамгийн зөөлөн явахын тулд хойд нуман зөөллүүр болон урд  хос гартай өргөгч голтой тэнхлэгийн онцлогт тааруулж дугуйн даралтыг тохируулдаг юм. Мөн гурван микрофоныг ажиллуулдаг тоног төхөөрөмж суурилуулсан байдаг.
Эргэхийн өмнө ялимгүй тоормослоход тэр даруйд кузовын хазайлт мэдрэгдэв. Би үүнийг жолоо барьж байсан тулдаа л яльгүй мэдэрсэн бөгөөд хэрвээ миний ард сайд зогсож  байсан бол унахгүйн тулд бариулаас барих байжээ.
Хурдыг сааруулан аажим зогссоноор кабриолеттай ийнхүү танилцах цаг өндөрлөлөө. Тоормосны педаль аргагүй л дуулгавартай юмаа. ЗИЛ ч байрандаа нам зогсож нэг миллиметр ч илүү зам туулсангүй. Эсвэл надад тэгж санагдаад байгаа юм болов уу?

Танилц: Хошууч Георгий Горшунов. Тэрбээр энэ жилдээ 5 дахь удаад 0001 дугаартай ЗИЛ-ийг Улаан талбайгаар жолоодож байгаа юм.
Танилц: Хошууч Георгий Горшунов. Тэрбээр энэ жилдээ 5 дахь удаад 0001 дугаартай ЗИЛ-ийг Улаан талбайгаар жолоодож байгаа юм.
Маш ховор зураг: Дээвэр нь нээлттэй ялалтын кабриолет
Маш ховор зураг: Дээвэр нь нээлттэй ялалтын кабриолет

Жолоочид тулгарах бэрхшээл бол машиныг гарамгай барих биш харин жолоодлогыг яг цагийн хуваарийн дагуу нэг ч секундын зөрүүгүй гүйцэтгэх явдал юм.

УЛААН ТАЛБАЙ

Батлан хамгаалах яамны сайдын 0001 МО 77 дугаартай ЗИЛ-ийн жолооч өдгөө тав дахь жилдээ Ялалтын парадыг нээх юм. Тэрбээр үүнээс гадна хоёр автомашиныг сайн мэдэх аж. Нэг нь 0002 дугаартай явган цэргийн командлагчийн кабриолет. Энэ хоёр нь гадаад үзэмжээрээ ялгаагүй ч Улаан талбайгаар явах чиглэлийн онцлогоос болоод тохиргоонууд нь бага зэрэг өөр. 0002-ийн эргэлтийн радиус арай бага бөгөөд автомат хурдны хайрцаг хоёрдугаар араа руу бага хурдаар шилждэг юм. Харин гурав дахь нь нөөцийн машин бөгөөд энэхүү дундаж тохируулгатай кабриолет нь ялалтын парадын үед Спасскийн цамхагийн хажууд бэлэн байдаг. Нэмж хэлэхэд, эхний хоёр нь найдвартай болохоор гурав дахь кабиролетийг жагсаалд оролцуулж байгаагүй юм.

ЗИЛ-үүдийг сургуулилтын үед болон парад эхлэхийн өмнө туршилтаар явуулдаг. Парадад оролцохоос бусад үед салоныг цэвэрхэн байлгахын тулд даавуун материалтай дээвэр болон хажуу цонхнуудыг хаалттай байлгадаг.

Улаан талбайгаар машинаар явах нь их нарийн дэг жаягтай. Үүнд зөвхөн тусгай цэгүүдэд л тоормос гишгэх заавартай. Жишээ нь Спасскийн цамхагийн хашаагаар гараад командлагчийг тухтай байлгангаа баруун тийш хурд сааруулалгүйгээр эргэнэ гэдэг амаргүй.

Ялалтын парадын зэвсэгт хүчний хажуугаар 17 км/ц хурдтай явах ёстой. Батлан хамгаалах яамны сайд болон парадын удирдагчийн зэрэгцэж явах кабриолетуудын хооронд 1,5 метрийн зайг барьдаг. Өнгөцхөн харахад эдгээр хоёр машин нь нэгэн жигд явах мэт санагдах ч Улаан талбайн хээ угалзтай чулуун замаас болж хурд удааширдаг юм. Зарим тохиолдолд нэгдүгээр араанаас хоёр руу болон буцаад нэг рүү автоматаар шилжүүлэхгүйн тулд хааз ба тоормосны педалийг нэгэн зэрэг гишгэх шаардлага гардаг.
Ялалтын баярын парадыг үзвэл кабриолетуудын их гэрэл ба тоормосны гэрэл асдаггүйг ажиглаарай. Радио микрофонд гадны радио шуугиан оруулахгүйн тулд дунд тавиур дээр бүх гэрэл, шил арчигч болон халуун хүйтний удирдлагын товчлуурыг байрлуулсан байдаг.

Хамгийн сонирхолтой нь парадын явцад жолоочид тулгарах бэрхшээл бол машиныг гарамгай барих биш харин жолоодлогыг яг цагийн хуваарийн дагуу нэг ч секундын зөрүүгүй гүйцэтгэх явдал юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох онгоц, нисдэг тэргүүд талбайгаас аль хэдийнээ хөөрсөн байдаг тул кабриолетын жолооч хуваарийн дагуу хурдыг тааруулах ёстой. Тэгээд ч хуваариас хоцорсноос болж нисэгчдийг цаг нөхцөөж хаа нэг газраар сул нислэг хийхийг хэн ч шаардахгүй нь мэдээж хэрэг юм.
Цаг яаж баримтлах уу? Мэдээж ЗИЛ-ийн хянах самбар дээр цаг байдаг ч энэ нь секундийн зүүгүй юм. Жолооч ч тэр юм л бол цаг хараад байх боломжгүй учраас хөгжим болон Москвагийн цэргийн найрал хөгжимчдийн марш алхаагаар баримжаа авдаг. Үүн дээр зургаа дахь мэдрэхүй гэж хэлж болох цагийн баримжаа их тус болно.

Автоматаар эвхэгддэг даавуун дээвэр. Шилний рам дээрх түгжээг гараараа тайлна.
Автоматаар эвхэгддэг даавуун дээвэр. Шилний рам дээрх түгжээг гараараа тайлна.

Машиныг зөвхөн тусгайлан бэлдсэн жолооч нар жолоодож, эд ангиудыг үйлдвэрлэгч компаниудын мэргэжилтнүүд зорчигчийн суудалд сууна.

ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ

Жилд хэдхэн хоног хэрэглэдэг автомашиныг тусгай зааврын дагуу хадгалж арчилдаг юм. Гурван ЗИЛ-ийг тусгай чийгшилтэй температур болон агааржуулагчтай гараашид байлгадаг. Галын аюулгүй байдлын үүднээс машин тус бүрийн аккумуляторыг салгадаг. Харин шил арчигчийн эдэлгээг уртасгаж хэлбэр галбирыг нь алдагдуулахгүй нь тулд тусгай хамгаалалт угладаг.

Гаднаасаа ЗИЛ-үүд цэмбэгэр харагдана. Харин хадгалах явцад эдгээр машиныг хөдөлгөдөг болов уу? Парадад удаан явж зөөлөн тоормослоод байвал машины ашиглах горимын хугацаа багасах болов уу. Тиймээс хөдөлгүүрийг сайтар ачаалалж үе үе салхи татуулан давхих хэрэгтэй биз дээ? Үүнээс гадна тоормос, тэнхлэг, хурдны хайрцаг гээд орхигдуулж болохгүй эд ангиуд байна.

Тавдугаар сарын 7-нд болдог нэгдсэн сургуулилтын дараа кабриолетууд замын цагдаагийн машинуудын хамт Москва хотын аль нэг хурдны замаар сүнгэнэтэл давхидаг. Машиныг зөвхөн тусгайлан бэлдсэн жолооч нар жолоодож эд ангиудыг үйлдвэрлэгч компаниудын мэргэжилтнүүд зорчигчийн суудалд сууна. Эдгээр мэргэжилтнүүд ЗИЛ-ийг тоормослох, дээд хурдыг авах гээд тусгай мөчлөгөөр эд ангиудад нэг бүрчлэн ачаалал өгдөг. Үүний дараагаар кабриолетуудыг сайтар угааж хатаагаад техникийн байдлыг шалгадаг юм. Эцэст нь кузовыг өнгөлнө.

Ингэхэд, парадын ЗИЛ-ийн жолооч зөвхөн жолооддог үүрэгтэй биш юм. Тэрээр ингэж хурдны замаар давхисны дараагаар машинаа өөрөө угаадаг. Мэдээж кабриолетын кузов хэлбэр болон бүрсэн будгийн онцлогоос хамаараад хэзээ ч автомат угаагч эсвэл угаалгын газруудаар үйлчлүүлэхгүй. Зөвхөн Kärcher брэндийн цэвэрлэгээний бодис, зөөлөн хөвсгөр порлон, автокосметик болон нарийн нямбай гар ажиллагааг л зөвшөөрнө.

Дахиад сонирхолтой баримт. Сургуулилт болон парад эхлэхээс өмнө жолооч нар Улаан талбайгаар явах замыг явган явж үздэг. Замын чулуу бүрийг нямбай угааж цэвэрлэх ч биечлэн шалгаад үзчихэд гэмгүй. Хэдийгээр дугуйнууд бат бөх ч хамгийн хариуцлагатай мөчид дутуу шалгасан замд дугуй хагарвал юу болохыг та хэд төсөөлж байгаа байх.

Ялалтын парадыг шууд дамжуулах үед телевизийн хөтлөгч аливаа танк, сөнөөгчийн цувааг ахалж яваа хүнийг танилцуулдаг. Миний бодлоор 0001 кабриолетын жолоочийг дурдаж байх нь шударга байх болов уу. Нэвтрүүлгийн үеэр  жолоочийн нэрийг хэлдэггүй учир би үүнийг хэлэхээр шийдлээ. Батлан хамгаалах яамны сайдын машиныг хошууч Георгий Александрович Горшунов жолооддог юм. Тиймээс та бид энэ хүнийг таван сарын 9-нд болох Ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалыг “0001 Ялалтын кабриолет”-аар нээхийг харах болно.

ЗИЛ-41041 АМГ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ

Урт/өргөн/өндөр, мм

5750/2080/1520

Тэнхлэг хоорондын зай, мм

3280

Эргэлтийн радиус, м

6,8

Бүх/бодит жин, кг   

3100/3390

Дээд хурд, км/ц                

150

Шатахуун/шатахууны сав, л

АИ 92/100

ХӨДӨЛГҮҮР:

бензин, V8, 16 клапан, 6 л; 223 кВт/304 м.х.

ХҮЧ ДАМЖУУЛАЛТ:

хойноо хөтлөгчтэй; АТ6


ЯВАХ АНГИ:

тэнхлэг үл хамаарах,  эрчилсэн/хамаарах, нумтай.дугуй – 245/70R16



Салоны хамгийн тод зүйл бол яах аргагүй радио мирофон юм.
Салоны хамгийн тод зүйл бол яах аргагүй радио мирофон юм.
Салоны хэрэгслийг сонгодог аястай хийжээ. Энд орчин үеийн гоёмсог өнгөт дэлцэг байхгүй.
Салоны хэрэгслийг сонгодог аястай хийжээ. Энд орчин үеийн гоёмсог өнгөт дэлцэг байхгүй.
Нэмэлт мэдээлэл

2009 онд 41044 индекстэй ёслолын саарал Phaeton-ыг тухайн жилд угсарсан гурван хар ЗИЛ-41041 АМГ-р орлосон юм. Үйлдвэрлэгч нь ГАЗ Группын Атлант-Дельта компани. Үндсэн загвар болох 3300 миллиметрийн урттай дөрвөн хаалга, таван хүний суудалтай ЗИЛ-41041-ээс дээвэргүй хоёр хаалгатай кузов, салоны хийц болон GM узелтэй ба явах ангиар ялгаатай юм. Vortec 6.0 хөдөлгүүр, Hydra-Matic 6L90E зургаан шатлалт хурдны хайрцаг, Yokohama Mirada 245/70 R16 дугуй. Суурь загварын нийт үзэмжийг  хэвээр нь үлдээсэн ч гаднах талын олон зүйлийг сольжээ. Хоёр хаалгатай “Ялалтын кабриолетыг” холбооны төхөөрөмж, эвхдэг даавуун дээвэр болон зогсож явахад зориулсан бариулаар тоноглосон юм. Жилд нэг удаа Ялалтын парадын үед хэрэглэдэг.

Дунд консольд шил өргөгчийн товчлуур, агааржуулагчийн удирдлага болон толь тохируулагч байна. Хажууд байрлах тусгай товчлуур нь дээврийн механизмуудыг ажиллуулна. Харин удаах зурганд бариул байна. Өндрийг нь тохируулдаг бөгөөд бэхэлгээг нэг биш удаад шалгадаг. Бариул ямар ч хөдөлгөөнгүй байх ёстой.