ДАКАРТ СОЙХ КАМАЗЫН ШИНЭ ЗАГВАР

Дакар уралдаан бол автомашины чанарыг шалгадаг хүнд хэцүү уралдаан. ОХУ-ын КАМАЗ парк шинэчлэлт хийж, шинэ өнгө төрхөө танилцууллаа.

Цоо шинэхэн Kamaz Master загвар нь хамартай болсноороо онцлог. Нэг үгээр хэлбэл холын тээвэрт яваадаг байдаг урт хамартай машинтай төстэй болсон гэсэн үг. Харин одоо урт дардан замд биш элсэн цөлд чанарыг нь шалгахаар ийнхүү шинэчлэлтийг хийж ээ. Шинэ Камазын загвар тийм ч өхөөрдөм зөөлөн төрхтэй биш нь зураг & бичлэгээс харагдаж байна. Энэхүү араатны цаана хэд хэдэн шинэ технологи нуугдаж байгааг дуулгахад таатай байна. Магадгүй энэ нь ялалтын дохио ч байж болох юм.

Энэ жил ОХУ-ын баг зөвхөн 2-р байрт л орж МУУХАЙ алдсан. Уг нь түрүүлэх шанс тэдэнд хангалттай байсан юм. Тэд боломжоо Жирард ди Ройд алдсан. Жирардын машин тэдний шинэ загвар шиг урт хамартай IVECO байсан юм. Магадгүй энэ нь ч түрүүлэхэд нөлөөлсөн байж болох шүү дээ. За элдэв таамгаа хойш тавиад техник үзүүлэлтийг сонирхоё. Хамрын цаана цоо шинэхэн 12.5 литрийн 980 морины хүчтэй дизель хөдөлгүүр байгаа. Түүнийг 160 Км/ц хурдлах 16 шатлалт хурдны хайрцагтай холбож өгсөн юм байна. 

ШИНЭ ЗАГВАРЫН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО

Дакарын 7 удаагийн аварга домогт тамирчин Владимир Чагин шинэ машиныхаа талаар: "Бид автомашиныхаа шинэ үеийг та бүхэнд танилцуулж байна. Хамартай (орч. ойлгомжтой байдлын үүднээс монголчилж хэллээ) машин техникийн хувьд хэд хэдэн онцлог давуу талтай. Энэ нь бидний амжилтад маш чухал нөлөөлнө гэдэг итгэж байна. Одоо бид RedBull болон технологийн инновацаар жигүүрлээд яаж уралддагыг яруу тодоор үзүүлэх л үлдлээ" гэж хэлсэн байна. 

Энэхүү мэдэгдлийг сонссон өрсөлдөгчид айх нь гарцаагүй.
Mission control: Шинэ Камазын салон
Mission control: Шинэ Камазын салон

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.