АЯЛАГЧ, ТАМИРЧДАД ЗОРИУЛСАН G-CLASS PROFESSIONAL

2016 оны 5 сарын 31-нд Штутгарт

Mercedes-Benz компани алдарт G‑Class-ийн шугамд нэгэн шинэ хувилбарыг нэмлээ. Энэ бол оффроад Professional хэмээх багцтай цоо шинэ G 350 d загвар юм. Шинэ хувилбар нь өмнө нь байсан хуучин профессионал хувилбараас арай дээгүүр салоны шийдэл, тав тухтай жолоодлого зэргийг санал болгож байгаа аж. Одоо цаг үед бүхий л Жи-гүүд сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг үүнд инфотэйнмэнт систем, найвигэйшн болон харилцаа холбооны системийг агуулж байна. Үүнийг дагаад тав тухтай байлгах үүднээс салон болон кузовын өнгө зүс эрс сайжирсан гэж хэлж болно.

Анхны 1979 онд түүнийг офф-роад хэрэглээнд зориулан бүтээж байсан бол одоо болон ирээдүйд илүү люкс ангилал рүү чиглүүлэн хөгжүүлж байгаа юм. V6 дизель хөдөлгүүрээс V12 Mercedes-AMG хувилбар хүртэл бүх боломжит бүтээгдэхүүнийг гаргаж байгаа тул дэлхий даяар Жи-ийн үнэнч шүтэн бишрэгч нар борооны дараах мөөг шиг олширч байна.

Харин энэ удаад Штутгартад төвтэй компани өөрсдийн үнэт зүйл, уламжлалыг хадгалсан, оффроад хэрэглээний G 350 d Professional загвараа бидэнд танилцууллаа. Аялал зугаалга, хүндрүүлсэн хэрэглээ, тэмцээн уралдаан зэрэгт энэхүү хувилбарыг хэрэглэж болно. Мэдээж хүчирхэг рам-кузов бүтэц, бүх дугуйн хөтлөгч, урд, хойд, төвийн 100% түгжигч зэрэг нь шууд анхаарал татаж байна.

Хөдөлгүүрийн хувьд V6 дизель бөгөөд 2987 сс багтаамжтай. өмнөх G 300 CDI Professional хувилбараас 33% илүү чадалтай болсон буюу 245 морины хүчийг танд мэдрүүлнэ. Шатахуун зарцуулалт 15.4% буурч 100-д 9.9 литрийг шатаана. Хамгийн сонирхолтой нь кроп нь 7G-TRONIC PLUS автомат кроптой байх аж. Одоо ч тэгээд МТ хэрэглэнэ гэдэг өдрийн од шиг болсон цаг дөө.

За одоо салон руу орцгооё. Энд хэд хэдэн сонирхолтой зүйлс бий. Өмнөх G 300 CDI Professional хувилбар W461 кузов дээр суурилж байсан бол шинэ загвар W463 кузов дээр суурилсан. Үүнийг дагаад тав тухтай, эргономик чадварууд дээшилсэн. Олон үйлдэлт функцтэй рулийг стандартаар санал болгож байгаа, дагаад автомат тохируулгаар өндөр намаа тохируулах боломжтой болсон. Мөн урд суудлууд автомат болж, шалыг шавар шалбаагаас цэвэрлэхэд хялбар болгож ээ. Салонд ус орсон ч санаа зоволтгүй, гоожуулаад л болоо...

Одоо манайхан борлуулалтыг нь асууж магадгүй. Хүүхдийн баяраас борлуулалтын захиалга авч эхэлсэн бөгөөд Германдаа €79,968 (+19% ТАТВАР) зарах аж. Харин зах зээлд бэлнээр 9 сараас €90,636.35 (Германд бол +19% ТАТВАР) үнээр худалдаалагдана.

Танилцуулга