2017 NISSAN GT-R NISMO - СЭТГЭЛ ТАТАХ 4

Өнгөрсөн 7 хоногт Ниссан компани GT-R Nismo-ийн сайжирсан хувилбарыг танилцууллаа. Ингээд танд ямар өөрчлөлөтүүд хийгдсэнийг сонирхуулая.

ШИНЭ НҮҮР

Энгийн 2017 GT-R загвартай ижилхэн Нисмо ч гэсэн урд нүүрний хэсгийн хэлбэр дүрсийг өөрчилсөн байна. Өмнөхөөс арай том, арай их агаар орох мэт, Ниссаны шинэ ‘V-motion’ хэлбэрийн дүрсийг шингээсэн байна. Гупер нь карбонфайбер хийцтэй, загварын шинэчлэлтийн тусаар агаарын эсэргүүцлээр доош дарах хүч нь сайжирчээ.

Дахин сайжруулалтын тюнинг хийсэн пүрш, амортизатор

Энгийн GT-R өмнөхөөсөө илүү хатуу явдалтай, кузов нь илүү хаттай болсон гэж мэдэгдээд байгаа. Энэ байдал Нисмогийн инженерүүдэд ашигтайгаар туссан бөгөөд амортизатор, пүрш, тэнцүүлэгч зэргийг сайжруулснаар өмнө нь хэзээ ч байгаагүй жолоодлоготой болсон гэнэ.

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд 2017 оны загвар тестийн үед өмнөх хувилбараас 2% хурдан болсон байна.

Arnold Schwarzenegger капот

Асар өндөр хурдтай давхихад сөрөх агаарын урсгалыг ухаалгаар ашиглаж машиныг доош дарах хэрэгтэй. Үүнд туслах цоо шинэ, хэлбэр галбираа алддаггүй, хатуу карбонфайбер капотыг тэд бүтээсэн байна. Хурдны зам дээр базаад өг.

Энгийн салон

Онгоцны бүхээг шиг олон товчлууртай машинд дургүй жолооч нар мэр сэр бий. Тэдгээр жолооч нарт АЛТАН БОЛОМЖ гарч ирлээ. Нисмо өмнө нь байсан 27 товчлуурыг 11 болтол нь бууруулсан байна. Эдгээр тоо нь төв консолын багасгасан товчлуурын тоо юм. Руль ч дагаад шинэчлэгдсэн. Мөн арьсан хажуутай карбон суудалтай байгаа нь энгийн загвараас илүү болсныг харуулна.

ӨӨР ЮУ БАЙНА?

Уйлан дуулуулмаар өөрчлөлт энэ удаагийн хувилбарт үгүй. өмнө нь байсан 3.8 литрийн V6 хөдөлгүүртэй. Турбог нь GT3 уралдааны загвараас авч ашигласан хэвээрээ байгаа. Кузовын жин ч гэсэн 1720 кг, бас л хүнд хэвээрээ...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.