ELON MUSK-ИЙН ГАНЦ ЖИРГЭЭ 1 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла - Дан ганц Самсунгаас Model 3 загварт зориулсан өндөр чадлын батарей авахгүй гэсэн ганц жиргээ нь Солонгос компанийн хувьцааны ханшийг унагасан байна.

Тэдний компани Модел 3 загвартаа зориулсан батарейг Самсунгаас гадна Панасоник компаниас авах болсон талаарх мэдээллийг баталсан байна. Үр дүнд нь мэдээж Самсунгийн хувьцааны үнэ унаж $580 сая долларыг алдсан, Харин Панасоникт энэ байдал эерэгээр нөлөөлж $800 сая долларын өсөлтийг үзүүлсэн байна.

Энэ үйл явдал болоход нөлөөлсөн зүйл нь Модел 3 загварыг өрсөлдөгч болох БМВ 3 цувралд Самсаунг батарей нийлүүлэх болсонтой холбоотой аж. Улмаар Model S болон Model X-ийн нийлүүлэлтэд ч Panasonic оролцох үүд хаалга нээгдэж буй бололтой...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.