ROLLS-ROYCE'ИЙН VISION 100 КОНЦЕПТ АВТОМАШИНААР 360 ХЭМ АЯЛАЯ!

Энэ жилийн эхээр BMW компани өөрсдийн ирээдүйг илэрхийлсэн Vision Next 100 концепт төслийг танилцуулж байсныг та санаж байна уу? Тэгвэл дан ганц BMW-ээр дуусахгүй бололтой. Mini болон Rolls-Royce брэнд өөрсдийн Vision Next 100 төслийг танилцуулж эхлээд байна.

Rolls-Royce компани Vision Next 100 төслийн хүрээнд хийгдсэн 103EX код нэртэй загварыг энэ удаад танилцуулж байна. Хуучин хэв шинжийг орчин үе, ирээдүйтэй уялдуулсан ТӨГС загвар болжээ. Хэзээ ч тэднийг ийм зүйл сэтгэнэ гэж төсөөлж байсангүй. Үнэхээр хүн бүрийн таалалд нийцэж байгаа нь илт байна!

Концепт загварыг хөнгөн жинтэй эд ангиар бүтээсэн бөгөөд ирээдүйд хэрэглэгдэх бүрэн автомат жолооны удирдлагатай байх аж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр түүнд руль гэж байхгүй, таныг ойлгох ганц Eleanor хэмээх хиймэл оюун ухаант системтэй байх аж. Та дээрх 360 бичлэгээс энэхүү системийн дуу хоолойг сонссон байх.

Харин салоны хувьд уламжлалт мод, зөөлөн торгомсог хийцтэй буйдантай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.