V8 ТЭСРЭХ АЖЛЫН ДАРААЛАЛ

Уламжлалт V8 хөдөлгүүрийн тэсрэх ажлын дарааллыг ойлгоход бага зэргийн төвөгтэй байдаг. Тэгвэл үүнийг маш энгийнээр гэрлийн чийдэн ашиглан ажиллагааг нь тайлбарласан байна.

Хөдөлгүүрийн эргэлтийг максдаа1500 эрг/мин хүртэл хурдлуулж байна.

Cross-plane хийцийн тахир голтой уламжлалт V8 цилиндр нь зүүн, баруун, зүүн, зүүн, баруун, зүүн, баруун, баруун гэх ажиллагаатай байгааг та харж болно. Энэ нь цуваа тахир голтойг бодвол бага зэргийн баланс муутай байдаг.

Харин Flat-plane тахир голтой V8-ийн ажиллагаа зүүн, баруун, зүүн, баруун зэргээр ээлжилж тэсэрдэг. Үр дүнд нь илүү баланс сайтай болдог аж. Гэхдээ жингийн хувьд арай хүнд болдог сул талтай ажээ.