911-ИЙН АНГУУЧ MERCEDES-AMG GT R

AMG GT загварын цоо шинэхэн, хүчирхэг хувилбарыг Мерседес компани албан ёсоор зах зээлд танилцууллаа.

AMG GT S загварыг 503 морины хүчээр хязгаарлаж байсан. Энэ нь ч тэдэнд багадсан бололтой. Юм юмаараа багадаад байсан учир түүний хүнд гарын хувилбар буюу AMG GT R-ийг бүтээсэн байна. Гадна талаас нь харвал шууд ялгарах НОГООН өнгө, эрэмгий дизайн зэргийг түүнд бүрэлдүүлсэн байна. Яг л хуучны Black Series AMG-ийн удамшил дүрээрээ түүнд оршиж ээ.

Урд нүүрэн хэсэг нь хөндлөн хийцтэй болсон буюу Mercedes-Benz 300 SL загварын хийцийг одоо цагт авчирсан байна. За тэгээд л агаар орох хоолой томорч, арай доороос агаарыг сорох болсон бөгөөд , хойд далавч нь илүү өргөссөн байна. Одоо хамгийн чухал зүйлийг танилцуулая. Энэ нь хөдөлгүүрийн урд хэсэгт бяцхан карбон залуур бий. Үүний туслалцаатай агаарыг удирдаж downforce (газар луу дарах) чадамж илүүрхэж чадсан аж.

Улмаар 503 морины хүчтэй 4.0 литрийн хос турбо V8 хөдөлгүүрт сайжруулалт хийснээр 577 морины хүч, 695 Нм эргүүлэх хүчтэй болгосон байна. Үүнд шинэ турбоны ач их нөлөөлсөн байна.

За тэгээд л тулгуур эд ангийн хатуужил, шинэчлэл, пиланзны хэмжээ томрох гэх мэт дагаж хийгддэг бүх зүйлс өөрчлөгдсөн. Үр дүнд нь 0-100-г 3.6 секундэд авч 320 км/ц хурдлах чадвартай болсон байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.