F1-ИЙН НИСЭГЧИД 100 МИЛЛИСЕКУНДЭД ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛДЭГ

Хүн бүр Formula1-ийн нисэгчид бусдаас илүү хариу үйлдэл хийх чадвартайг мэднэ, гэхдээ яг хэрхэн тэдний нүд, тархи ажилладаг бол? Sky Sports мэдээний баг Force India багийн нисэгч Nico Hülkenberg-д Tobii eye хэмээх харааг хянах төхөөрөмж суулгаж судалгаа хийжээ.

Tobii шилний мэдээллээс үзэхэд Hülkenberg-ийн нүд зам руугаа байнга фокуслаж явах бөгөөд бусад үйлдлийг тархи боловсруулж рефлексээрээ хийж байгаа аж. Ерөнхийдөө бол түүний хариу үйлдэл 100 миллисекунд буюу секундийг 10 хуваасны 1 дотор л байгаа нь жирийн жолооч нараас хавь хурдан хугацаанд тооцоолох чадвартайг нь илэрхийлж байна. 

From GIF

Дээрх 100 миллисекундийн үзүүлэлт нь питстоп зогсолтоос хөдлөх үеийн хяналтын хурд бөгөөд (толинд харах, гэрэл асахыг мэдрэх) иймэрхүү үзүүлэлтийг зөвхөн роботууд л гүйцэтгэж чаддаг гэнэ. (энгийн дундаж жолооч нар дээрх үйлдлийг хийхэд хагас секунд зарцуулдаг)

Тэгэхээр Ф1-ийн жолооч нар супер хүн шиг л хариу үйлдэлтэй гэдгийг эндээс харж болно. 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.