TOYOTA ALPHARD TYPE BLACK БОЛОН VELLFIRE GOLDEN EYES ТУСГАЙ ХУВИЛБАРУУД ТАНИЛЦУУЛАГДЛАА

Японы зах зээлд Тоёота компани Alphard ба Vellfire загваруудын тусгай хувилбарыг танилцууллаа. Хувилбарын нэрсийг дээр гарчгийн нэршлээр нэрлэсэн бөгөөд 2.5 литр болон 3.5 литр мөн 2 дугуйн болон 4 дугуйн хөтлөгчтэйгээр хэрэглэгчдэд санал болгож байна. 

Alphard Type Black хувилбар нь алтан шаргал логотой, урд нүүр, арын хэсэг хэсэгт нь хар өнгийн оруулгатай. Харин салонд цоо шинэ маш зөөлхөн арьсан суудлыг хар, бор өнгийн хослолтойгоор хийж өгчээ.

Харин түүний өрөөсөн Vellfire-ийн шинэ хувилбарын их гэрэл алтан хүрээтэй болж чимжээ. Урд нүүр болон хойд хэсэг мөн бууралттай будагтай болж салонд дээрхтэй ижилхэн материалаар зөөлөн суудал хийж өгсөн байна. 

Улмаар обуд нь цайвар хүрэн өнгийн болж, руль нь 4 салаа, тааз нь туузан гэрэлтүүлэгтэй, смарт түлхүүр нь алтан оруулгатай болж гоёсон аж.