НҮРГЭЛСЭН ХӨДӨЛГҮҮРИЙН ДУУГ ЯАЖ ГАРГААД БАЙНА?

Цагтаа цалгиж явсаж Германы Milli Vanilli хамтлаг 1990 онд хөгжмийн хамгийн том шагнал болох Граммиг хүртэж байсан билээ. Гэхдээ тэд шагналаа эзэмших эрхгүй болсон юм. Тэдний бүх гэрээ цуцлагдаж, карьер нь дуусгавар болсон.

Учир нь тэд ам барьсан. Яг үүнтэй ижилхэн БМВ компанийн М дивиз шинэ М5 загвартаа ам барих системийг ашигласан байдаг. Нэг ёсондоо хөдөлгүүрийн дууг бичлэгийн тусламжтайгаар цацах аргыг хэрэглэсэн байдаг.

М дивизийн инженерүүд F10 кузовыг хөгжүүлэх явцдаа салоны тусгаарлалтаас болж зам болон хөдөлгүүрийн дуу тусгаарлагдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд нэгэн арга сэдсэн юм. М5-ийг жолоодож байгаа жолоочид хөдөлгүүрээс гарч байгаа дууг илүү сайн мэдрүүлэхийн тулд хөдөлгүүрээс гарах дууг гаднаас нь бичиж автомашины стереогийн туслалцаатай тоглуулах арга сэджээ.

Мэдээж энэ нь хөдөлгүүрийн ачаалал болоод эргэлтээс шалтгаалж дуу нь өөрчлөгдөнө. Зарим жолооч нарт хөдөлгүүрээс шууд гарч байгаа дуу нь илүү их сонсголонтой санагддаг, тиймээс бичлэгийг хийхдээ энэ байдлыг анхаарч замын дуу гарч байгаа илүү амьд байх нөхцөлд хийжээ. БМВ компанийн хэлснээр энэхүү арга нь жолоочийн хөдөлгүүртээ илүү их ачаалал өгөхгүйгээр араа солих боломжийг сонсголын туслалцаатай хийж байгаа зүйлс гэсэн байна.

БМВ компани хөдөлгүүрийн дууг чадан ядан гаргах зуур Лексас компани өөрсдийн LFA суперкарыг гаргасан билээ. Тэд тус загварт ашигласан V-10 хөдөлгүүрийн дууг шууд жолоочид мэдрүүлэхийг хүссэн тулд Ямаха компанитай гэрээ байгуулан ажилласан байдаг.

Ямаха нь 80-90-ээд оны хооронд F1-ийн хөдөлгүүрийг хийж байсан гэдгийг та мэдэх байна. Гэхдээ яг ч Ямаха компанитай бус тэдний хөгжмийн төхөөрөмж үйлдвэрлэгч дивиз болох Center for Advanced Sound Technologies компанитай хамтарснаар LFA-ийн кабиныг симфони өрөө болгох боломжтой болсон юм.

Тэд дуу гаргагч генератор болон зарим эд ангийг хөгжүүлснээр V-10 хөдөлгүүрийн дууг жолоочид шууд хүргэх боломжтой болсон байна.

Өндөр чадвартай дуу гаргах тюнинг дан ганц эдгээр загварт ашиглагдсангүй. Форд компани яндан болоод хөдөлгүүрийн хооронд хаалтыг хийж өгснөөр хүчтэй дуу гарах болсон байна. Үүнийг худалдан авагч нар янданг тайлан авч болох бөгөөд ингэснээр илүү бүдүүн дуутай болдог.

Ford Mustang Boss 302

Вольксваген ч өмнө нь GTI загвартаа "Soundaktor" хэмээх системийг ашиглаж байсан. Энэ систем нь М5-ийхтай төстэй бөгөөд автомашины компьютерт хадгалсан дууг хаазны шатлалд тохируулан гаргадаг байна. Гэхдээ М5-ийн бүтцээс арай ондоо буюу бүх дууг капот доор байрлах спийкэрийн туслалцаатай гаргаснаар хөдөлгүүрээс гарч байгаа мэт санагдах болжээ. Soundaktor спийкэрийг одоогоор GTI, GLI болон Beetle Turbo загваруудад ашиглаж байгаа.

Харин Порше компанийн хувьд шинэ Sound Symposer системийг өөрсдийн шинээр гаргасан (991) буюу 911 загвар болоод Panamera GTS загварт суурилуулсан байна. Жолооч 130 км/ц хурдтай явж байх үедээ нам гүн орчныг хүссэн байж болно, эсвэл эсрэгээр хөдөлгүүрийн дууг илүү их мэдрэхийг хүссэн байж болно.

Үүнийг анзаарсан Порше компани товчлуурын туслалцаатай энэ бүгдийг шийдэх аргийг сэдэн ашигласан байна. Өрц бүхий хоолой болон хавхлагыг төв удирдах самбараас удирдсанаар таны хүсэлд нийцсэн ая машинаас тань гарах болно.