2016 БЭЭЖИН-УБ-ПАРИС УРАЛДААНЫ 36 ӨДРИЙН ГАЙХАЛТАЙ АГШНУУД

Ази-Европ тивийн 11 улсаар дамжин өнгөрөх 13695 км урт замыг туулсан хүндхэн аялал-УРАЛДААН амжилттай дууслаа. Энэхуу уралдаант шалгаруулалтыг Endurance Rally Холбоо зохион байгуулдаг бөгөөд Парис хотод 7 сарын 17-нд амжилттай бариалсан байна. Тэд аяллын гараагаа Бээжин хотоос 6 сарын 12-нд эхлүүлсэн бөгөөд бүтэн 1 сар хүндхэн замыг туулж, адал явдал дүүрэн эх нутагтаа очсон байна. Ингээд та бүхэнд зохион байгуулагчаас бидэнд ирүүлсэн зургийг хүргэж байна.

Улаанбаатар орох замд
Улаанбаатар орох замд

Гадаадаар бол Vintage (сонгод, хуучны) машинаар БНХАУ, Монгол, ОХУ, Беларус, Польш, Словак, Унгар, Словен, Итали, Швецарь болон Франц улсаар дамжин аялсан юм. Тэдний машинууд нь 2 төрөлд хуваагдаж байсан ба эхнийх нь ХУУЧИН, дараах нь СОНГОДОГ загварын 1941-1975 онуудад үйлдвэрлэгдсэн машинууд аж. Машин тус бүрийг багт хувааж аялуулсан ба нэлээд жин ихтэй замыг туулах болсон байна. Яагаад гэхээр майхан, хөнжил, пүүгээ, туслах сэлбэх сэлбэг зэргийг авч явсан байна.

Энэ их зүйлийг ямар ч автомашины нэмэлт хайрцаг, ачаа зэргийг хэрэглэхгүйгээр хуучны хэв маягаар нь авч явахыг зохион байгуулагч нь шаардсан аж. Үр дүнд нь жинхэнэ дээр үеийн хэв маягаар буюу арьсан цүнхээ оосроор бэхлээд сонирхолтой, адал явдалт аяллаа тэд эхлүүлжээ.

Гараанаас нийт 107 машин гарч 97 нь амжилттай бариалж 10 нь замдаа эвдэрсэн аж. Нийлбэр дүнгээр тэргүүн байрт 1973 Datsun 240Z загвар 260 цаг 41 мин 28 сек амжилтаар удаах байрт 1969 Volvo Amazon загвар 41 мин хоцролттой, 3-р байрт 1974 Mercedes-Benz 450SLC загвар ердөө 4 секүндын дараа барилсан байна. Харин дайнаас өмнө үйлдвэрлэгдсэн хэмээх ангилалд 1929 Chrysler 75 roadster загвар 282 цаг давхиж байр эзэлсэн бол хамгийн хөгшин бариалсан загвараар 1917 La France Tourer Speedster загвар 383 цаг давхиж амжилттай бариалжээ. Үүнийг өдрөөр илэрхийлвэл 36 өдөр болж байна. ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ!

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.