АВТО ОСЛООС АМЬД ҮЛДЭХ БОЛОМЖТОЙ ХҮН ЯМАР БАЙХ ВЭ?

Гэмтлийн мэс засалч, ослын эксперт болон уран бүтээлчид ослоос амьд үлдэх боломжтой хүний бүтцийг хамтран зохион бүтээжээ.

Сайн байцгаана уу энэ бол Graham. Та түүнийг тахир дутуу гэж бодож байна уу? Тарган, маш том толгой зэрэг нь ингэж бодогдуулам л юм. Гэхдээ энд арай өөр өнцгөөс ярих гэж байна.

Автомашины осол нь дайн тулаантай оронд амь үрэгдсэн хүмүүстэй дүйцэхүйц байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэм асуудал болоод байгаа юм. Энэ удаад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг биш осол болсон үед амьд үлдэх боломжтой хүний бүтцийг ярих гэж байна. Graham бол Австралийн Авто тээврийн ослын Комиссоос санаачлан хэрэгжүүлсэн 2020 он гэхэд осолгүй болох нэгэн төслийн гол дүр юм.

Энгийн хүний биеийн бүтэц бол ослыг бүрэн дааж чадах хэмжээнд хүрээгүй байдаг, нөгөө талаас өнөөгийн автомашины хурд дэндүү, бүр дэндүү хурдан болж байгаа нь амьд үлдэх боломжийг хязгаарласаар байна гэж Monash Их Сургуулийн осол судалгааны төвийн инженер, багийн гишүүн David Logan хэлсэн юм.

Энэ сул талыг нь давуу тал болтол нь хөгжүүлвэл та бидний харж буй Graham бий болно. Түүний толгойн яс том - цохилт болон үрэлтийг шингээх, арилгах чадвартай. Түүний нүүр хонхор бас тарган, ингэснээр цохилтыг арай бага авна (эйрбаг задрах үед хүний хамар, нүүр, эрүү их хэмжээгээр бэртдэг).

Мөн толгойг найгуулах ХҮЗҮҮГҮЙ болсноор цохилтыг маш бага хэмжээнд болтол бууруулж гэмтлээс сэргийлэх боломжтой болсон. Арьс нь илүү зузаан болсноор шарх авах нь багасаж, хавирга том бас амьсгалах боломжтой болсноор хамгаалах чадвар нэмэгдсэн байна.

TOWARDS ZERO

Энэ бол ослын улмаас хүний амь нас эрсдэхгүй, хүнд бэртэл авахгүй байлгах алсын хараан програм юм.