АНУ ЗЭВСЭГТ ХҮЧИНД TOYOTA LAND CRUISER ХҮЧИН ЗҮТГЭНЭ

АНУ-ын тусгай ажиллагааны анги буюу U.S. Special Operations Command (SOCOM) өөрсдийн үйл ажиллагаандаа Тоёота Ланд Круйзер, Хайлакс, Форд Рэнжэр загваруудыг ашиглахаар захиалга өгчээ. Эдгээр загваруудыг $170 сая ам.доллараар захиалан хийлгэх гэрээг байгуулсан бөгөөд нийт 556 автомашинаас 396 нь хуягтай, 160 нь энгийн. Тэдний ихэнх нь Toyota Land Cruiser models 76 болон 79 загварууд байх аж.

Хэвлэлийн албаны мэдээлэлж буйгаар дээрх загварууд нь энгийн трак шиг харагдацтай. Хуяглагдсан загваруудын пүрш, амортизатор, тоормос, кузов, арал зэргийг хүчитгэн сайжруулж нэмэлтээр инфра гэрэлтүүлэг, шөнийн хараа, цэргийн радио холбоо, прожектор, хагардаггүй дугуй зэргээр тоноглож байгаа юм байна.

Нөгөө талаас Тоёотагийн машиныг Исламын улс бүлэглэл хямд үнэтэй учраас маш ихээр нь байлдааны үндсэн техникээ болгон ашиглаж байгаа нь тэдэнд суралцах боломж олгосон бололтой.

From GIF