BMW КОМПАНИ TESLA MODEL 3 ЗАГВАРЛУУ ДОВТЛОВ

#NEWS

Германы БМВ компани 3 цувралын тогонд залгадаг хайбрид буюу plug-in hybrid 330e загварын цоо шинэхэн ТВ сурталчилгааны аянаа эхлүүлээд байна. Энэхүү сурталчилгааны гол таргет нь Тесла Модел 3-ийг захиалчхаад хүлээж байгаа жолооч нар бололтой хэхэ. Маш сонирхолтой л таргет байна. Тэгвэл тэд ямар сэжин дээр үндэслэж сурталчилгааг хийв? мэдээж энэ бол ХҮЛЭЭЛТ...

Ямартай ч 2 тв сурталчилгааг гаргаад байгаа бөгөөд энэхүү гол дүр маань 2.0 литрийн 4 цилиндртэй турбо хөдөлгүүр, 7.6 кВ/ц өндөр хүчдэлийн батарейн хослолоор ажиллаж 248 морины хүчийг гаргадаг. Идэлт нь их бага буюу ердөө 3.2л/100км.

Эхний сурталчилгаа

Эхний сурталчилгааны гарчиг нь “Waiting,” буюу ХҮЛЭЭЛТ. Бид аль хэдийнээ хэрэглэгчдийхээ гарт машинаа санал болгож байна, харин та барьцаагаа төлчөөд хүлээгээд л байна уу гэсэн утгатай.

Машин таныг хүлээнэ үү гэхээс та машиныг хүлээхгүй

BMW 330e загварын хувьд бүрэн цахилгаан машин биш юм. Тэр бол plug-in hybrid төрөл гэдгийг давхар санаарай.

2-р сурталчилгаа

Дараагийн рекламны гарчиг нь “Wait or Drive,” - Хүлээ эсвэл Жолоод. Бас л хэзээ гар дээр ирэх нь тодорхойгүй зүйлсийг одоо хүлээж яахнав, цэнэглэх гэж зориулалтын станц дээр нь хүлээх ямар шаардлагатай юм гэх талаас нь энэ сурталчилгааг хийжээ.

Update: Model 3 загварын үйлдвэрлэлтийг 2020 оноос 2017 болгон урагшлуулсан бөгөөд Тесла компани 2017-2020 оны хооронд 500,000 машин үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.