ХЭТЭВЧНИЙ ХЭМЖЭЭНЭЭС ШАЛТГААЛАХ ХОЛЫН ЗАЙН 6 УРАЛДААН

#NEWS

Gumball 3000 уралдаан бол Европ тивд маш алдартай болж байгаа, гэхдээ түүнд бүртгүүлж орохын тулд багагүй хэмжээний мөнгийг төлдөг аж. Бид энэ талаар болон түүнтэй ижил уралдааныг судалж бэлтгэлээ.

Peking - УБ - Paris - £40,000+ баг бүр

1907 онд Францын нэгэн сонинд Бээжингээс-Парис хүртэлх замыг орчин үеийн машинууд туулж чадах эсэх талаар санал асууж байж ээ. Үүнээс 6-хан сарын дараа 5 машин ямар ч гадны туслалцаагүй, хэний ч явж байгаагүй газраар газрын зургаа аван гарсан юм. Парис хүртэл 2 сарын аялалд ялсан ялагчид 1 шил оргилуун дарс өгч байсан нь урмыг нь бага зэрэг хугалсан гэдэг.

Тэгвэл 1997 онд энэхүү уралдаан 6 машины хамтаар дахин сэргэж өдийг хүртэл үргэлжилсээр байна. Оролцох мандат нь 40,000 евро бөгөөд үүнд шатахууны зардал багтдаггүй, харин хоноглох байр болон нэмэлт туслалцаа л багтдаг ажээ. Хэрвээ танд тэмцээнд оролцох машин байхгүй бол мэдээж шинээр авах шаардлагатай. Гэхдээ уралдаанд зөвхөн классик, ховор машинуудыг оролцуулдаг дүрэмтэй. Энэ нь 1941 оноос өмнөх болон 1942-1975 оны хооронд гэж салгаж уралдуулдаг байна.

Gumball 3000 - £35,000 баг тус бүр

Од, мөнгөтэй залуус сошиал медиагийн хөгжил зэрэг нь энэхүү уралдааныг дэлхийг танигдуулсан. Уралдааны үеэр онц ноцтой ослууд гарах нь хэвийн л зүйл болсон. Учир нь оролцож байгаа машинууд нь ихэвчлэн сүүлийн үеийн суперкарууд байх нь элбэг.

Очсон газар бүртээ орой нь парти зохиож, замдаа ЗХД-ийн хурдны заалтыг үргэлж зөрчих нь хэвийн зүйл болжээ. Үүний тулд та 35к еврогоор 7 хоног цэнгэх мандатаа авах шаардлагатай. Мэдээж бас бус шаардлагууд бий. Мөнгөн дүн нь бол ийм л юм байна.

Modball Rally - хүний £2500

Gumball уралдааны хямд хувилбар нь гэж хэлж болно. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчийн машинд 2-оос доошгүй тюнинг хийсэн байхыг шаарддаг. Энэ жилийн хувьд ABT тоногтой Audi R8 V10 Plus болон Renaultsport Clio загварууд онцлох нь байлаа.

Mongol Rally - £650 машин тус бүр

Европоор дамжин ОХУ цаашлаад төв азийн цээж рүү орж гайхалтай соёл, үзэсгэлэнтэй байгаль, Монгол хүний зочломтгой занг мэдэх боломжтой амьдралын хамгийн гайхалтай аялал энэ л байх болно.

Оролцох машины шаардлага нь их өвөрмөц. 10-аас дээш жилийн насжилттай, 1.0 литрийн хөдөлгүүртэй байх ёстой бөгөөд өөрийн гаргасан маршрутаар аялна.

Мандатаарс гадна машинаа авах, визийн хураамж, аялах зардал зэрэг нийлээд л 2,000 евро хүрэхтэй үгүйтэй л болно. Бага зардлаар ихийг үзэх шимтэй аялал энэ л байна даа.

Pure Rally - хүний £300 - £500

Modball гэх уралдаантай ерөнхийдөө төстэй. Гэхдээ Gumball уралдааны хөтөлбөрийг энгийн хүмүүст буулгаж тэдэнд зориулахыг оролдсон. Энэхүү уралдаант, хөгжөөнт аялал нь Их Британи, Европ болон АНУ-д зохиогддог. Хаана оролцох гэж буйгаас шалтгаалж төлбөр нь өөр өөр байдаг байна.

Мандатаа авсан тохиолдолд 4 одтой зочид буудлаар тухалж очсон газар болгоныхоо орой партид оролцож хөөрхөн охидуудтай бүжиглэж болох нь ээ. Энэ жилийн 10 сард Германы алдарт Nurburgring замын чиглэлд аялах юм байна.

Scumrun - хүний £250

Хуучин Scumball 3000 нэрээр нь хүмүүс их мэддэг юм билээ. Очих газраа хэрхэн явах зам нь нууц байдаг. Таны унах машин 500 еврогоос доош үнэтэй байхыг оролцогчдоос шаарддаг. Аяллын явцад таны инээлгэх, хөгжөөх олон тэмцээн уралдаан зохион байгуулагддаг ба сэтгэл ханамж 100% байх нь дамжиггүй гэнэ.