АВТОМАШИН ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЛЭГИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2016

"Доктор Авто Сүлжээ" ХХК жолооч болон зорчигчдийн автын мэдлэгт хувь нэмэр оруулахыг өөрийн эрхэм үүргээ гэж үздэг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Toyota Chaser, Mark II, Prado, TLC 80/100/200, Prius 20, Harrier машины хэрэглэгчийн гарын авлагыг 20.000 ширхгийг хэвлэн жолооч нартаа ҮНЭГҮЙ тараасан. Мөн Cardoctormn фэйсбүүк хуудсаар дамжуулан жолооч, зорчигч нарт автын мэдлэгийг системтэйгээр хүргэх ажлыг тогтмол хийсээр байна. 

АВТОМАШИН ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЛЭГИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР нь 2 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ удаад Prius 30, Alphard, Prado машиныг сонгон авч За Рулём сэтгүүлтэй хамтран тухайн машины мэдээллийг бэлтгэлээ.

Сэтгүүл худалдан авсан 2000₮ тань: "ЦАЦРУУЛАГЧТАЙ ХАНЦУЙВЧ" болж 6-11 насны сурагчдад ҮНЭГҮЙ тараагдана.

Аяны хугацаанд Prius, Alphard, Prado автомашинтай жолооч нарт зориулан VIII/17-X/17 дуустал ашиглалтын талаарх зөвлөгөө, мэдлэг, хямдралтай үнээр бараа худалдан авах боломжийг олгож байна. Мөн хямдарсан барааг купоноор давхар хямдруулж авах боломжтой. Үүний тулд  2000₮ үнэтэй За Рулём сэтгүүлийн купонтой тусгай дугаарыг авсан байх шаардлагатай.

Хөтөлбөр үргэлжлэх 2 сарын хугацаанд дээрх машинтай хэрэглэгч нарт зориулж За Рулём сэтгүүлийн 3 тусгай дугаарыг гаргаж машиныхаа талаар хязгааргүй их мэдээлэл дунд аялах боломжийг бид олгож байна.

  1. Toyota Prius 30 - VIII/18-X/17 хүртэл
  2. Toyota Alphard - IX/07-X/25 хүртэл
  3. Toyota Land Cruiser Prado - IX/28-X/17 хүртэл үргэлжилнэ.

TOYOTA LAND CRUISER PRADO

Toyota ALPHARD

Toyota PRIUS

АХАА ЭГЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА!

Хамтран зохион байгуулагч: ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
Хамтран зохион байгуулагч: ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Update 2016/12/16

Автомашин хэрэглэгчдийн МЭДЛЭГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд За Рулем сэтгүүлийн Prado, Prius, Alphard машины тусгай дугаарыг гаргаж, олсон бүх орлогоор ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ЦАЦРУУЛАГЧТАЙ ХАНЦУЙВЧИЙГ ХИЙЛГЭЛЭЭ.

Тус ханцуйвчийг Замын цагдаагийн албатай хамтран I-V-р ангийн сурагчдад тарааж амалсан амлалтаа бид биелүүллээ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хандив өргөсөн бүх жолооч нартаа нийт хүүхдүүдийн өмнөөс БАЯРЛАЛАА!

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.