BMW X5

E53 2000-2007

BMW 5 Series E39 загварын суурин дээр хийгдсэн, нэлээн олон төрлийн эд ангийг уг загвараас авчээ. 1996 онд английн ROVER группийг худалдан авснаар тансаг зэрэглэлийн LANDROVER машинаас санаа авч жийп төрлийн машин хийх нь зөв юм байна гэж шийдэн 2000 он хүртэл Х5 төсөл дээр ажиллажээ. 2000 оны 10 сараас 4.4i, 2001 оны 1 сараас 3.0i, 4.6i, загварууд гарч, 2003 онд 4.4i загварын хүчийг нэмэгдүүлж, 6 араатай автомат хурдны хайрцаг тавьжээ. 2004 оны 5 сард дээд зэрэглэлийн 4.6i загвар гарчээ. 2006 онд АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэгээс Аюултай автомашин гэсэн үнэлгээ авсан байна.

  • 4.6is (2000он-2004он)
    4.6 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй(347м.х/49.0кг・м),5AT,4WD
  • 4.4i (2000он-2003он)
    4.4 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй(286м.х/44.9кг・м),5AT,4WD
  • 4.8is (2004он-2007он)
    4.8 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй(360м.х/51.0кг・м),6AT,4WD
  • 4.4i (2003он-2007он)
    4.4 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй(333м.х/45.9кг・м),6AT,4WD
  • 3.0i (2000он-2007он)
    3 литрийн цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүртэй(333м.х/30.6кг・м),5AT,4WD
BMW X5 E70 2007

2-р үеийн Х5 нь 2006 онд Лос-Анжелесын авто үзэсгэлэн дээр тавигдаж 2007 оноос худалдаалагдаж эхэлжээ. Өмнөх үеийн Х5 ийг бодвол өргөн нь 60мм, урт нь 160мм, тэнхлэг хоорондын зай нь 110мм-ээр нэмэгдэж, өндөр нь 1715мм-ээр нэмэгдсэн байна. 2008 оны 8 сард  гарсан X5 Security Plus хэмээх аюулгүй байдлыг хангасан загварыг 2009 оны 4 сард дахин сайжруулж шил болон кузовын хэсгийг зузаатгаж өгснөөр Германы CLASS6 гэсэн бөх бөт аюулгүйн шаардлагын стандартыг хангасан байна. Мөн нууцлалын систем тавьсан байна.

  • 4.8i (2007)
    4.8 литрийн V8 DOHC хөдөлгүүртэй  6AT, 4WD.
  • 3.0si (2007он)
    3.0 литрийн цуваа 6 цилиндртэй  DOHC хөдөлгүүртэй  6AT, 4WD.

BMW X5 (F15) '2007–

Шинэ үеийн БМВ Х5 загварыг F15 код нэрээр нэршилсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн xDrive бүх дугуйн хөтлөгч системийг шинэ хөдөлгүүрийн сонголтын хамтаар танилцуулах юм. F30 буюу 3 цувралд ашигласан 2.0 литрийн турбочаржед дизель хөдөлгүүрийн сонголт түүнд байгаа бөгөөд мөн хос турботой V8 бензин хөдөлгүүр ч байгаа аж. 2014 БМВ Х5 загварыг "X for All" хэмээх платформ дээр хөгжүүлсэн тул 150 кг хөнгөн болж байгаа юм байна. Зургийг сайн ажваас 2014 БМВ Х5 загварт 3 цувралын урд хэсэг, 4 цувралын агаар орох нүхтэй урд бампер, Х3-аас ирэх хойд хэсэг зэрэг зүйлс ажиглагдлаа. Салоны хувьд 3-р эгнээний суудал сонголтоор ирэх төлөвтэй байгаа юм.