HONDA PILOT

Pilot нь Honda-ийн үйлдвэрлэсэн спорт загварын машин бөгөөд энэхүү үгийг монгол хэлнээ орчуулбал нисгэгч гэсэн утга илэрхийлнэ. Гадны зах зээлд зориулан үйлдвэрлэгддэг бөгөөд Зүүн Азид MR-V нэртэйгээр худалдаалагддаг. 

1-р үе YF1/2 (2002-2008)

АНУ-ийн Охаёо, Калифорниа мужид байдаг Honda R&D Americas.,Inc (HRA) компанид зохион бүтээн 2002 оны 6 сард худалдаанд  гаргасан. Ижил эгч дүү загвар гэгдэх Acura MDX загвараас илүү ая тух бүхий загвартай болсон ба үнийн хувьд CR-V-тай ойролцоо бөгөөд “LX” нь 26900$, “EX” нь 29270$. MDX-ээс нэлээд хямд үнээр зах зээлд гарсан.

LX хувилбар нь V6 3.5L SOHC VTEC 244 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй, автомат 5 шатлалтай “VTM-4”  буюу 4 дугуйгаараа хөтөлдөг,  харин EX хуилбар нь  үүн дээр нэмэгдээд хайлшин обуд, орчны дулаан хэмжигч, 8 янзын тохиргоог цахилгаанаар тохируулах жолоочийн суудал, 2 дахь эгнээний суудлын хүүхдэд зориулсан тавиур зэргийг сонголтоор авах боломжтой. Үүнээс гадна сонголтоор дуу хоолойн систем, 2 дахь эгнээний суудалд зориулсан DVD тоглуулагч, арьсан суудлын бүрээс, манангийн гэрэл нь дотроо байрладаг том овортой бампер, крылоны хөмсөг гэх мэтийг суулгах боломжтой.

Мөн гангаар хийсэн их биетэй бөгөөд хаалганы дотор хэсэгт аюулгүй байдлыг дээшлүүлэхийн тулд тусгай хөндлөвч хийж өгсөн. Жолоочийн болон жолоочийн хажуугийн суудал нь урд болон хажуудаа аюулгүйн дэртэй. 2005 онд хэсэгчилсэн шинэчлэл явагдсан бөгөөд V6 3.5L SOHC i-VTEC 244 морины хүчин чадалтай VCM хөдөлгүүртэй, урд дугуйгаараа хөтөлдөг болгосон байна. Америкийн автомашины хамгийн алдартай “Car & Driver” сэтгүүлээс гаргасан  “Best  Large SUV ” буюу хамгийн сайн машины тоонд 2002-2006 хүртэл багтаж “5 Best trucks” тоонд 2007 он хүртэл 6 жилийн турш сонгогдож байжээ.

2-р үе YF3/4 (2008 оноос-)

2008 оны 1 сарын 13-нд болсон Хойд Америкийн олон улсын автомашины үзэсгэлэн дээр Pilot Prototype загвар нийтийн хүртээл болжээ. Өмнөх загвараасаа арай том хэмжээтэй болсон ба 17 инчийн обудтай болсон. Мөн өгсүүр газар хөдлөхөд туслах системтэй болсноороо давуу талтай. Энэ загвар нь “LX”, “EX”, “EX-L”, “Touring” гэсэн 4 хувилбартай ба бүгд урд дугуй юм уу 4 дугуйгаараа хөтөлдөг.

Хамгийн үнэтэй дээд ангиллын хувилбарт нь гурвалсан агааржуулагч, 2 байрлалд сануулах санамжтай суудалтайгаас гадна тэвшний хойд хаалга нь автоматаар буудаг, 115V цахилгаан, Bluetooth Hands-free link системтэй болжээ. Хөдөлгүүр нь өмнөх загвартайгаа ижил J53A хөдөлгүүр боловч ачаалал бага үед цилиндрийн ажиллагаа нь зогсох системтэй /6-4-3-р  цилиндрүүд амардаг/ бөгөөд VCМ системтэй болсноор хүчин чадал, хөдөлгүүрийн эргүүлэх хүч сайжирсан байна.