HONDA S2000

Honda компаниас үйлдвэрлэн гаргаж байсан спорт загварын тэрэг бөгөөд - Хонда компани үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан 1998 онд төлөвлөгөөт загвараа дэлгэж 1999 оны 4 сард худалдаанд гаргажээ. Хонда компанийн 50 жилийн ойн арга хэмжээнд зориулсан парад дээр ерөнхий захирал нь  уг загварыг унаж байжээ.

Шатахуун зарцуулалт нь 100 км-т 8,3л байсан нь спорт тэрэгний хувьд харьцангуй сайн үзүүлэлт юм. Хонда компани үйлдвэрлэж байсан S800 загвараас хойш 29 жилийн дараа анх удаа хойд дугуйгаараа хөтөлдөг загвар гарсан S2000 юм. Тэнцвэрээ 50:50 хувиар хадгалдаг, тухайн үед зөвхөн механик 6 араатай байсан ба хөдөлгүүр нь цуваа 4 цилиндртэй 2 литрийн багтаамжтай  DOHC VTEC NA “F20C” загварын 250 морины хүчин чадалтай байсан. 2004 оноос хойд Америкт зориулсан загвараа үйлдвэрлэж эхэлсэн ба энэ нь “F20C2” загварын хөдөлгүүртэй байсан.

2001 оны 9 сард хамгийн анхны томоохон хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба үүгээр гадна дотно загвар, өнгө зэрэг нь нэлээд өөрчлөгдсөн. Хөдөлгүүрийн хүчин чадал, тэнхлэг тохиргоо нь сайжирснаас гадна жолоодлого сайтай болж ирсэн.  Хөл амраах гишгүүр нь бусад гишгүүрүүдийн хамт хайлш болсон.  Ингээд дараагийн шинэчлэл нь 2003 оны 2 сард явагдсан ба урд бамперын 2 захад байрладаг байсан агаарын хоолой бамперын гол хэсэгт байрлах болж их гэрлийн загвар өөрчлөгдөж, хойд гэрэл нь LED болжээ. 17 инчийн дугуйтай болсноор хөдөлгөөний гацалт багасаж, тэнхлэг тохиргоонд өөрчлөлт орж, аюулгүй байдал нь сайжирсан байна.  Хурдны хайрцгийг карбон материалаар хийсэн синхронизатортой болгожээ.

2005 оны 11 сард Японы зах зээлд зориулсан хувилбарт шинэчлэл хийгдэж, хөдөлгүүрийн загвар нь АР2 болсон. Ингэснээр хүчин чадал нь 242 морины чадалтай болжээ. Гадна загварт нэг их шинэчлэл ороогүй боловч хаалганы дотор хормой нь байхгүй болж, хянах самбар дээр цаг болон гадна агаарын хэм хэмжигчийг шинээр оруулсан.

2007 оны 4 сарын 4-нд болсон Нью-Йоркийн авто шоун дээр “CR” нэртэй төлөвлөгөөт загвараа нийтэд танилцуулсан. Энэ нь авто спорт сонирхогчдод зориулсан хувилбар гэдгээр онцлог юм. Уг хувилбарт урд болон хойд спойлероос гадна толгойн түшлэг гэх мэт зүйлсийг хийснээр ая тухтай сайн загвар болсон.

10 сард АР2 загвартай болсноосоо хойш анхны шинэчлэл явагдсан ба 08 загвар нэртэйгээр худалдаанд гарчээ. Энэ шинэчлэлтээр S2000-ийг үйлдвэрлэснээс хойш анх удаагаа ABS, TCS, шарвалтаас хамгаалсан систем зэргийг багтаасан VSA системээр тоноглогдсон юм. Хойд Америкт зориулан үйлдвэрлэж байсан “CR” хувилбарын Япон дахь хувилбар болох “TYPE S” хувилбар ч худалдаанд гарсан.

Ингээд 2009 оны 1 сараас үйлдвэрлэлээ зогсоохоо зарласан бөгөөд 8 сард үйлдвэрлэл нь зогссон. Ингэснээр Хондагийн түүхэнд хойд дугуйгаараа хөтөлдөг загвар дахин үгүй болсон байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.