SPEED CUP 2016 | ЭРДЭНЭТ ХОТ

#NEWS

Нийт автоспорт сонирхогч залуус болон дэмжигч хувь байгууллагуудад Horse Power Racing Team-ийн зүгээс энэ өдрийн мэнд хүргэе!

2016 оны 8 сарын 28-нд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Speed Cup 2016 Round 2 тэмцээний тоймыг та унших гэж байна. Хамгийн эхэнд нь тэмцээний талаарх мэдээллийг товчхон тайлбарлая. Уг тэмцээн маань зөвхөн суудлын автомашинд зориулагдсан бартаат тойрог замаар уралдаг тэмцээн, гадаад нэршил нь "Rally Cross" гэж хэлж болно.

Монголын Автомашин Мото Спортын Холбооны дэргэдэх "Speed Auto Club"-ээс зохион байгуулдаг уг тэмцээн дүрмийн дагуу 2.0 доош эзлэхүүнтэй суудлын автомашинууд мөн гарны явалтыг хэмжээ зэргийг зааж өгсөн байдаг.

RollCage - аюулгүйн үүднээс заавал хийх карказ
RollCage - аюулгүйн үүднээс заавал хийх карказ
Set Belt - суудлын бүс 5 цэгийн байх
Set Belt - суудлын бүс 5 цэгийн байх
Helmet - аюулгүй каск
Helmet - аюулгүй каск

гэх мэт зүйлсийг дүрмийн дагуу бэлдсэн мөн таны машин жижиг седан байвал тэгээд л энэхүү тэмцээн хэн бүхэнд нээлттэй байдаг юм. Тэгээд хүмүүс их асуудаг л даа яагаад дандаа субару байгаа юм гэж? энэхүү тэмцээн одоогийн, өнөө цагийн байдлаар субару л хамгийн их нийцэж байгаад л хамаг учир байна. Явах эд анги сайн, сэлбэг эд анги олдоц их, үнэ хямд гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж Субару одоогоор их тохиромжтой машинд тооцогдоод байгаа.

Speed Cup гэдэг тэмцээн 1 жилд 4 удаа зохион байгуулагддаг. III сард эхний гараа VIII сард 2 дахь гараа тэгээд үлдсэн 2 гараа нь цастайд буюу 11/12 саруудад зохион байгуулагддаг. Энэ жилийн 2 дахь гарааг "Horse Power - Racing Team" хамт олон зохион байгуулах хариуцлагатай үүрэг хүлээсэн. Баг хамт олноороо ярилцаад энэ хүү спортыг хөдөө орон нутаг дахь залуусдаа үзүүлж сонирхуулах, ийм спорт байдаг шүү гэдэг таниулан сурталчлах зорилгоор Эрдэнэт хотод хийхээр шийдвэрлэсэн юм.

Ингээд зохион байгуулах ажилд баг хамт олноороо ханцуй шамлан орцгоож гадуур спонсор байгууллага, дэмжих газар хайж явсаар Доктор-той холбоо тогтоож чадлаа шүү ...

Эрдэнэт хотод Доктор-ын шинэ салбар нээгдсэн юм байна түүндээ зориулж бидэнтэй хамтран ажиллах болсон юм.
Хотоос нийт 8 машин тэмцээн оролцохоор эрдэнэт хотыг зорилоо доо ...

Эрдэнэт хотоос 2 машин нэмэгдээд тэмцээнд нийт 10 автомашин, баг тамирчид оролцохоор мэдүүлгээ бидэнд ирүүлсэн байв. Ингээд зорьсон газартаа хүрлээ ... Эрдэнэт хотоос бидэнтэй хамтран оролцон хэд хэдэн байгууллагууд байсан Эрдэнэт Гаруд, Гок-засвар механикийн завод хамт олон, Авто тээврийн байгууллага ТББ , Эрдэнэт замын цагдаагийн хамт олон бидэнтэй хамран ажиллаж бидэн маш их тус дэм болсон юм.

Эрдэнэт хотод ням гаригийн өглөө бүх тамирчинд машин тэрэгнүүдээ шалгаж, хотын гудмаар автомашинтай парад яван Доктор-Эрдэнэт шинэ салбарын үүдэнд цуглав.

Эрдэнэт Доктор гадаа талбайд нээлтийн арга хэмжээ... МАМСХ ерөнхий нарийн бичгийн дарга Очирсүх ах үг хэлснээр нээлтийн арга хэмжээ эхэлсэн билээ... Мөн Доктор шинэ салбарын инженер залуу шинэ салбарынхаа талаар товч танилцуулж Эрдэнэтчүүдийг өргөнөөр ирээрэй гэж уриалав ... овоо амьжиргаатай залуу байсан шүү :)

Биднийг хотоор парад хийж байх хооронд Доктор-ын гадаа аль хэдийн манай тайз болон хөгжмүүд бэлэн болсон хүмүүс цуглаж ихэд сонирхож олон хүн ирсэн байв.

Доктор үүдэнд нээлт хийж дуусаад бүх баг тамирчид цуваагаар тэмцээн болох газар луугаа хөдлөв... Бидний очиход аль хэдийн хүмүүс ирцэн биднийг хүлээж байв... Их олуулаа байсан шүү... Бараг жижигхэн бэсрэг наадам л хийлээ тэнд бол...

Тэмцээн 3 үе шаттай явагдсан бөгөөд нийт 10 тамирчид 2 хэсэгт 5 машин болж хуваагдаж зэрэг бөөн гараа хийж эхний 1.2.3 байрт орсон 3 машин дараагийн финалд шалгарч, 2 хэсгээс нийт 6 машин шалгарах юм. Тэмцээний ерөнхий шүүгч баг тамирчид холоос зорин байж хол зам туулж ирсэн тамирчид хүндлэл үзүүлж Амарлингуй буюу 2 хэсгээс хасагдсан 4 машин дахин 1 гараа хийж түрүүлсэн 1 машин финалд 6 машинтай хамт уралдах болсон юм.

1 хэсэгт : Үхлийн хэсэг
  • Спортын Мастер Ариунболд
  • Спортын Мастер Ууган Эрдэнэ
  • Спортын 1 зэрэг Гансүх
  • Шинэ залуу тамирчин Энхтайван
  • Шинэ залуу тамирчин Насанжаргал

2 хэсэгт : Хамгийн гоё хэсэг

  • Спортын дэд мастер Будсүрэн
  • Спортын 1 зэрэг Батсуурь
  • Эрдэнэт хотын тамирчин Эрдэнэзориг
  • Эрдэнэт хотын тамирчин ........
  • Шинэ залуу тамирчин Мөнх-Эрдэнэ

1 хэсгээс : СМ Ариунболд-1 , С1-зэрэг Гансүх, Энхтайван

2 хэсгээс : СДМ Будсүрэн-1 , Мөнх-Эрдэнэ

Амарлингуй : СМ Ууган-Эрдэнэ ... нар тус тус шалгарч Финалд гарсан юм.

Эхний хэсгийн уралдаанууд 5 тойрог тойрсон бол Финалд 7 тойрог тойрч баг тамирчид авхаалж самбаагаа сорин уралдаж СМ Ариунболд 1 байр, СДМ Гансүх 2 байр, Шинэ залуу тамирчин Энхтайван 3 байрт орж тэмцээнийг амжилттай дуусгалаа. Тусалж дэмжсэн компани, баг, хамт олон, Эрдэнэчүүддээ дахин талархаж буйгаа илэрхийлэе.

Horse Power - Racing Team

Subaru Owners

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.