АМИН ХАРИУЦЛАГА - ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗОЧЛОХ ӨДӨРЛӨГ IX/10

Замын хөдөлгөөнд оролцож буй бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн суудлыг хэрэглээнд нэвтрүүлэхийг сурталчилж буй “Амин хариуцлага” төслийн олон нийтийн танилцуулга өдөрлөг 9-р сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд явагдах гэж байна.

Өдөрлөгт ирснээр та бүхэн:

  • Хүүхдийн суудал хямдралтай үнээр худалдан авах 10%
  • "Ирээдүйн жолооч ба явган зорчигч" тэмцээн
  • Сайн жолооч нарыг алдаршуулах аян
  • "Амин хариуцлага", "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал" аяны тухай танилцуулга
  • Хөгжөөнт тоглоом, тааварт оролцох боломжтой

Бямба гарагийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд уулзацгаая. Та хүүхдээ дагуулан ирээрэй :)

Зохион байгуулагч: Global Shapers Community Ulaanbaatar Hub
Ерөнхий ивээн тэтгэгч: Доктор Авто Сүлжээ | Cardoctormn
Хамтрагч: Замын Цагдаагийн Газар