FORD EXPLORER

3-үе (2001-2009)

Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай жийп авто машин болох Ford Explorer нь 2001 онд гарсан. 3-р үеийн Ford Explorer-ийн борлуулалт 2005 онд яагаад ч юм мэдэхгүй урьд үзэгдээгүй ихээр буурчээ. 2005 оны намар хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн загвар худалдаанд гарсан. Урд талын нүүр, бампер, их гэрлүүд тэр чигтээ шинэчлэгдэж, салон нь Ford F-150 пикаптай төстэй болсон байна. Урьдын адил 5 суудалтай болон 7 суудалтайгаар худалдаанд гарсан ба 2-р эгнээний суудал нь өргөнөөрөө 40:20:40 гэсэн гурван хэсэгтэй, 3-р эгнээний суудал нь 50:50 2 хэсэгтэй. 2007 оноос XLT, Eddie Bauer, Limited гэсэн хувилбаруудад шарвалтын эсрэг систем, iPod оролт, 8 инчийн дэлгэцтэй DVD болон навигацийн систем, урд салхины шилний цан арилгагч тенийг стандарт тоноглолд оруулсан.

2007 оноос V6 4 литрийн 12 клапантай 210 морины хүчтэй хөдөлгүүртэй 5 шаттай автомат хурдны хайрцаг, мөн шинэ загварын V6 4.6 литрийн 18 клапантай 292 морины хүчтэй хөдөлгүүртэй ZF компанийн 6 шатлалтай автомат хурдны хайрцагтайгаар худалдаалж эхэлсэн.
XLT ба Limited хувилбаруудад CD-тэй хөгжим, эйркондишн, ABS систем, гидр руль, цахилгаан толь тохируулагч, шил өргөгч нь стандарт бөгөөд цахилгаан удирдлагатай спорт арьсан суудал, люк болон бусад тоноглолыг захиалгаар хийдэг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.