ЕВРАЗИЙН АВТОМАШИНЫ ТӨВ

Казахстанд ямар машин үйлдвэрлэдэг вэ? Голдуу ямар машин унадаг бол? Казахстан Орос улсад автомашин экспортлох талаар ямар хэл сурагтай байна вэ? Максим Приходько энэ бүхэнд хариулт авахыг хичээжээ.
Нийтлэлч болон үйлдвэрлэгч компанийн гэрэл зураг.

Үндэсний нисэх компанийн онгоцоор зорчих сайхан. Тухайн улс орны талаарх анхны сэтгэгдэл эндээс л төрнө. Цэвэр цэмцгэр бүхээг, онгоцны ялдам үйлчлэгчид, сайн үйлчилгээ гээд Air Astana компани тэр сэтгэгдлийг хөөдсөнгүй. Энгийн ангилалд хүртэл зорчигчид хуванцар бус төмөр хоолны хэрэгсэл хэрэглэж байлаа. Бүх зүйл ийм дээд түвшинд байдаг юм болов уу?

Казахстаны автомашинүйлдвэрлэлийн тоо 2015 оны эхний улирлын байдлаар.
Казахстаны автомашинүйлдвэрлэлийн тоо 2015 оны эхний улирлын байдлаар.
ТОО БАРИМТ

Казахстаны аж үйлдвэрийн нэлээд хурдан хөгжиж байгаа салбарын нэг нь автомашины үйлдвэрлэл юм. Үйлдвэрийн суурь 2002 оноос эхтэй. Тухайн үед зөвхөн Лада 4х4 угсарч байсан бол өдгөө автомашины үйлдвэрлэгчийн тоо 6 болж өсчээ. Энэ дундаас хүчин чадлаараа тэргүүлдэг Усть-Каменогорскийн “Ази Авто” компани Chevrolet, Kia, Skoda, Лада гэсэн дөрвөн компанийн 37 загварын автомашин үйлдвэрлэж байна. Евразийн төв тус улсад суудлын автомашинаас гадна трактор, автобус, фургон, ачааны тэрэг зэрэг хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэдэг аж.

Зарим борлуулагч компани суудлын тэрэг, арилжааны машин хэмээн ялгалгүй бага оврын хэтчбекээс өгсүүлээд трактор гэхчлэн бүх машиныг борлуулдаг юм. General Motors Оросын зах зээлээс “зугтаж” Казахстанд бид бүхний сайн мэдэх Opel, Chevrolet загвар төдийгүй Chevrolet Tracker авсаархан кроссовер үйлдвэрлэж байгаа нь нэгийг өгүүлэх байх.

Өөр нэгэн жишээ гэвэл, Kia компани “Ази Авто” компанийн хүчин чадалд түшиглэн Carens, Carnival гэх универсал, Daewoo автобус болон бартаат замын Toyota Fortuner-ийг үйлдвэрлэдэг. Энд Renault-аас гадна Солонгосын Samsung худалддагаас гадна сонин, этгээд үйл явдал сонирхогчдод дээхэн үед алдартай байсан МG маркийн автомашиныг Хятадын SAIC корпорацын дэмжлэгээр галт шувуу адил дахин сэргээхээр ажиллаж байна.

Казахстаны авто бизнесийн Холбооны тоо баримтаас үзвэл 2014 оны 1-2 сард нийт машин механизмын үйлдвэрлэлийн 9,3%-ийг автомашины салбар эзэлдэг юм. 2015 онд энэ үзүүлэлт 26 хувь хүртэл өснө. Казахстаны автомашин үйлдвэрлэл болон хөгжингүй импорт нь тус улсыг нийт иргэдийн автомашинжуулалтаар дэлхийд 58-р байрт оруулна. Оросын Автостат агентлагийн мэдээгээр 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар Казахстанд 60.415 шинэ автомашин бүртгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 33,1 хувиар илүү байна.

Казахстаны автомашин аж үйлдвэрийн 80%-ийг эзэлдэг “Ази Авто”-ийн угсрах шугам.
Казахстаны автомашин аж үйлдвэрийн 80%-ийг эзэлдэг “Ази Авто”-ийн угсрах шугам.
АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛ

Ийнхүү Казахстаны өсөлтөд 2014 оны сүүлээрх евро, доллартой харьцах рублийн огцом уналт нөлөөлсөн юм. Гаалийн холбооны гишүүн орны хувьд казахстанчууд белорусчуудын адил шинэ автомашин авахаар Орос руу шуурч байлаа. Үнийн зөрүү гэхэд л $10.000 гаруй байсан юм. Зарим тоо баримт үзвэл өвлийн саруудад Казахстан руу 100.000 орчим шинэ болон хуучин машин оруулсан юм.

Харин албан ёсны дистрибьютор компаниуд эхний улиралд ердөө 24.954 машин борлуулжээ. Байдал ийнхүү хурцадсанаар 2015 оны 2 сард тус улсын Хөрөнгө оруулалт Хөгжлийн дэд сайд Альберт Рау зөвхөн албан ёсны борлуулагч компани Казахстанд автомашин нийлүүлэх учиртай хэмээн мэдэгджээ.

Том хотуудын гудамжийг хяналтын камераар «харуулдах» болж. ГэснээсКазахстанд торгуулийн доод хэмжээ 1944 рубль юм.
Том хотуудын гудамжийг хяналтын камераар «харуулдах» болж. ГэснээсКазахстанд торгуулийн доод хэмжээ 1944 рубль юм.

Төр засгийн зүгээс автомашин нийлүүлэгчдийг лицензтэй болгож автомашины бичиг баримтад албан ёсоор оруулж ирсэн гэх онцгой тэмдэглэгээ хийх талаар засгийн газар хэлэлцэж байна. Шинэ машин нийлүүлэхэд шууд үнэ тогтоох тухай ч мөн ярьж байна. Одоохондоо хориглох арга хэмжээ аваагүй аж.

Дистрибьютор компаниуд ч тэр ашгаа алдахгүйн тулд Оросоос худалдан авсан автомашинд шамдан үйлчилж эхэлжээ. Зарим албан ёсны борлуулагч компани өөрсдийн маркийн машинд үйлдвэрлэсэн он харгалзахгүй үйлчилж байгаа бол, бүх машинд үйлчлэх санал тавих компаниуд ч байна. Борлуулалт 27% буурсныг (оны эхний улирлын дүн) зогсоохын тулд зарим загварын машины үнийг 35% хүртэл хямдруулжээ. Үүгээр ч зогсохгүй ерөнхийлөгчийн “Нурлы жол” хөтөлбөрийг дөрөвдүгээр сард боловсруулсан (“Гэгээн зам” хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр).

Нутагтаа угсарсан автомашиныг зээлээр борлуулахад зургаан банкинд 15 тэрбум тенге (ойролцоогоор дөрвөн тэрбум рубль) хуваарилжээ.

Алма-Ата хотын машин зогсоолын байцаагч төлбөрийг карт, бэлнээр авдаг. Машин байрлуулах үнэ цагийн 27 рубль.
Алма-Ата хотын машин зогсоолын байцаагч төлбөрийг карт, бэлнээр авдаг. Машин байрлуулах үнэ цагийн 27 рубль.
Казахстанд угсарсан шинэ Кia Grand Carnival-ийн үнэ 1.527.00 0рублиэс эхэлнэ. Сайн угсарсан автомашин гэхэд үнэ нь өндөр биш.
Казахстанд угсарсан шинэ Кia Grand Carnival-ийн үнэ 1.527.00 0рублиэс эхэлнэ. Сайн угсарсан автомашин гэхэд үнэ нь өндөр биш.
Toyota Fortuner. Made in Kazakhstan. Раамтай, долоон хүний суудалтай, бартаат замын Prado-ийн адил 2,7 литр бензин хөдөлгүүртэй.
Toyota Fortuner. Made in Kazakhstan. Раамтай, долоон хүний суудалтай, бартаат замын Prado-ийн адил 2,7 литр бензин хөдөлгүүртэй.
Chevrolet Tracker– Opel Mokka-ийн анд.
Chevrolet Tracker– Opel Mokka-ийн анд.
ШИЛДЭГҮҮД

Алма-Ата хотын гудамжаар салхилж байтал “Гэхдээ л зээлдэж аваагүй” гэх егөөдсөн өнгө аяс бүхий бичигтэй шинэхэн Ладаг харлаа. 2015 он гарсаар Автовазын үнэ буурсан ч Лада марк хямралыг үл харгалзан тэргүүн брэнд нэрээ хадгалсаар байна. Лада Гранта, Ларгус, Приора нар борлуулалтаараа толгойлж байна. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд нийт 12.460 автомашин борлуулснаас Лада 37%-ийг эзэлсэн.

Өрсөлдөгч болон хувиараа борлуулагчдын шахалтыг харгалзвал Ладагийн дээрх үзүүлэлт сайндаа орох юм. Түүгээр ч барахгүй Ладагийн албан ёсны борлуулагч Казахстаны “БИПЭК Авто-Ази Авто” холдинг бүр 2014 оноос Бу Андерссон компанийн “ивээлээр” ОХУ-ын нутаг дэвсгэрт тус маркийн автомашин борлуулж, засвар үйлчилгээ үзүүлэх эрх аваад өдгөө үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Урал, Сибирийн баруун хэсгийн зургаан хотод ийн борлуулж, үйлчлэх болсон нь зөвхөн эхлэл юм.

Hyundai-ийн дилерууд суудлын автомашинаас өгсүүлээд түргэн тусламжийн машин, ачааны машин болон трактор хүртэл санал болгодог байна. Тракторыг энд угсарчээ.
Hyundai-ийн дилерууд суудлын автомашинаас өгсүүлээд түргэн тусламжийн машин, ачааны машин болон трактор хүртэл санал болгодог байна. Тракторыг энд угсарчээ.

Буруу талдаа рультэй машин оруулж ирэх нь хориотой

“Ази Авто” хувьцаат нийгэмлэгийн ойрын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөр Лада, Renault, Nissan зэрэг автомашиныг гагнах, будах, эд ангийг нь үйлдвэрлэх зэрэг цогцоор үйлдвэрлэх автомашины томоохон салбарыг Усть-Каменогорск хотод барина. Төслийн хэмжээнд жилд 120.000 автомашин үйлдвэрлэж, ихэнхийг Орос руу экспортлох юм.

Хуучин машины зах зээлийн тухайд байдал оростой ижил байж буруу талдаа рультэй машин оруулж ирэх нь хориотой юм. Хамгийн хямд, хуучин машиныг хөрш Киргизээс авчирдаг. Харин машины техникийн байдал шаардлага хангаасай гэж найдахаас өөрцгүй. Энэ зах зээл урьдынх шиг бужигнахаа больжээ. Тавдугаар сарын сүүлээр л гэхэд автомашины зах дээр 100-150 машин байна. Аргагүй л дээ, таван жил унасан Ford Escape 1.190.000 рубль, харин шинэ Kia Sportage 1.080.000 рубль юм.

10-12 жил унасан Япон, Германы хуучин машиныг булаацалдаад л авдаг. Эд ангийг нь Хятад эсвэл Арабын Эмират улсаас захиалдаг. Гэснээс, эдгээр улс казахчууд дунд их алдаршиж автомашин хүртэл зөөдөг болж.

Эндэхийн нэлээн нэр хүндтэй FAW CA6420 A45. Найман хүний суудалтай, 75-102 морины хүчтэй бензин хөдөлгүүртэй энэхүү жижиг фургон 473.000 рублийн үнэтэй. Мөн ачааны тэрэгний хувилбарууд бий.
Эндэхийн нэлээн нэр хүндтэй FAW CA6420 A45. Найман хүний суудалтай, 75-102 морины хүчтэй бензин хөдөлгүүртэй энэхүү жижиг фургон 473.000 рублийн үнэтэй. Мөн ачааны тэрэгний хувилбарууд бий.

Сүүлийн дөрвөн жилийн дотор ДНБ-нд авто салбарын эзлэх хувь 4,5 дахин нэмэгджээ. Үүнд, дунджаар 44.000 рублийн цалинтай 120 мянга гаруй ажлын байр бий болсон. Авто салбарын нэг ажлын байр нь автомашинд хамаарах бусад салбарт дор хаяж найман ажлын байр бий болгож байна.

Алма-Ата хотын авто машины зах зээл рүү нэвтрэхийг хоол хийхтэй зүйрлэж болно. Хилмийн мах ямагт шинэ дээрээ гойд сайхан амттай байдаг.
Алма-Ата хотын авто машины зах зээл рүү нэвтрэхийг хоол хийхтэй зүйрлэж болно. Хилмийн мах ямагт шинэ дээрээ гойд сайхан амттай байдаг.

Зах зээлд шинэ хөрөнгө оруулагчийг татах, шинэ технологи эзэмших, автомашины эд ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, автомашины эд ангийг дотоодод үйлдвэрлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 2017 оны байдлаар авто салбарын нийт нэмүү өртөг (улсын төсөвт орж байгаа орлого) 134 тэрбум тенге (ойролцоогоор 37 тэрбум рубль) байна. Төлөвлөсөн бүхнээ биелүүлбэл Казахстан дэлхийн хөгжингүй 30 оронд багтах бүрэн боломжтой.

Казахстанчууд Renault Duster-ийн араас Лада 4х4-ийг таашааж байна.
Казахстанчууд Renault Duster-ийн араас Лада 4х4-ийг таашааж байна.
Узбекистанаас орж ирсэн энэхүү Daewoo Matiz бол гаалийн шалгалтаар ороогүй олон автомашинуудын тод жишээ юм.
Узбекистанаас орж ирсэн энэхүү Daewoo Matiz бол гаалийн шалгалтаар ороогүй олон автомашинуудын тод жишээ юм.
Үгчлэн хүргэвэл

Ержан МАНДИЕВ   “Ази Авто Казахстан” Нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал
“БИПЭК Авто” компани 2001 оноос Казахстан дахь АВТОВАЗ компанийн ерөнхий түнш болсноос хойш бид Лада маркийг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд 102 орчим сая долларын хөрөнгө оруулсан.

Орос улсын зах зээлд “урьсан” нь бидний туршлагыг үнэлсэн хэрэг билээ. Манай групп АВТОВАЗ компанитай хамтран Лада маркийн машины оросын борлуулалтын сүлжээг сайжруулах өргөн хүрээтэй ажил өрнүүлсэн. Бид Новокузнецк, Барнаул, Новосибирск, Омск, Шадринск, Челябинск хотод үйл ажиллагаагаа эхэлсэн. Цаашид Курган, Тюмень, Магнитогорск, Кемерово, Томск зэрэг хотод ажиллах боломжийг судалж байна.

Үгчлэн хүргэвэл

Андрей ЛАВРЕНТЬЕВ, Казахстаны авто бизнесийн холбооны Ерөнхийлөгч
Бид Тайланд, Солонгос, Малайзын туршлага судлаад одоогийн хүчин чадалдаа түшиглэн өөрсдийн казахстан автомашинтай болох хэрэгтэй гэж үзэж байна. Бусад нь бүтээж чадаж байхад бид ч бас чадна! Энэ нь В эсвэл C ангиллын 12.500-13.500 долларын үнэтэй суудлын автомашин байх болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.