ТАНИЛЦУУЛГА - PRADO ПРОДАКШН

#NEWS

Land Cruiser Prado-ийн дөрөв дэх үеийг зургаан жилийн турш үйлдвэрлэж байна. 2013 онд косметик засалд орсон Prado-ийн энэхүү загвар Toyota Hilux-ийн (За рулём Монгол, 2015, № 11) адилаар шинэ турбодизель хөдөлгүүр болон 6 шатлалт автомат хурдны хайрцагтай болжээ.

177 морины хүчтэй, 450 Н•м эргүүлэх хүчтэй, 2.8 литрийн 1GF-FTV хөдөлгүүр нь өмнөх 3 литрийнхээс илүү хүчтэйгээс гадна хаазны дөрөөг хамаагүй гишгээгүй тохиолдолд харьцангуй дуу чимээ, чичиргээ багатай. Хөдөлгүүрийн эргүүлэх хүчийг 40 Н•м-ээр өсгөж шинэ автомат хурдны хайрцгийн дамжуулгын тоог цөөлснөөр гүйцэж түрүүлэхэд илүү хөнгөн шингэн болсон. Дээд буюу хөнгөн арааг уртасгаснаар хөдөө замд хурдтай давхихад 100 км бүрт ойролцоогоор 0.7 литр түлш хэмнэнэ.

Салонд хийсэн цорын ганц өөрчлөлтийн хувьд салоныг бараан бор өнгийн савхиар хийлгэх боломжтой болсон. СОнголтоор Prestige, Lux хувилбарт хөнгөн цагаан оруулга бий...
Салонд хийсэн цорын ганц өөрчлөлтийн хувьд салоныг бараан бор өнгийн савхиар хийлгэх боломжтой болсон. СОнголтоор Prestige, Lux хувилбарт хөнгөн цагаан оруулга бий...

Хурдлах тусам илүү дуулгавартай болдог Prado-ийн 100 км хүртэлх хурд авалт 1 секундээр хоцрох болсон нь харамсалтай. Тиймээс, байрнаасаа сум шиг харвах дуртай жолооч нар шинэ автомат хурдны хайрцагтай хослон ажилладаг 6 цилиндртэй 4 литрийн бензин хөдөлгүүртэй хувилбарыг худалдан авахаас өөр замгүй. Ийм Prado өмнөх үеэсээ 0.4 секундээр илүү хурдан буюу 8.8 секундийн дотор 100 км/ц хүртэл хурдална. Нэг аяга бензин хэмнэнэ гэдэг сайхан шүү дээ!

Prestige болон Lux топ хувилбарт хийсэн бас нэг шинэчлэл нь зогсоолоос ухарч гарахад туслах систем юм. Тодруулбал, бид зогсоолоос гарахдаа аваарын гэрлээ асаан хажуугаас машин ирж сигнаалдах нь уу үгүй юу гэдгийг анхааралтай чагнасаар ухардаг. Тэгвэл Prado гэрэл анивчуулж, дохиолол дуугарах маягаар “хажуугаас ирж яваа автомашин улам ойртож байна” гэдгийг мэдээлдэг боллоо.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.