ПАРАДАНД ГАЙХУУЛМААР PRADO

#NEWS

Лапланд бол зөвхөн хүйтэн жавар, цасан шуурганы нутаг биш юм. Энэ газрыг ариун бөгөөд үлгэрийн мэт цагаан өнгөтэй сувиллын газар гэж бас нэрлэж болно. Тиймээс Юрий Тимкин Хойд туйлын бүс нутгийг бохирдуулахгүй гэсэндээ шулуун замын сүүлийн үеийн япон автомашин хөлөглөн хөндлөн гулд давхиж үзжээ.

Шулуун замын автомашинд оросууд үнэхээр дурладаг! Тиймдээ ч эдгээр автомашины Орос дахь борлуулалтын нийт хэмжээ нь Баруун Европынхоос хавь илүү өндөр байдаг. Хөгшин Европт гол төлөв кроссовер борлуулалт өндөртэй байдаг бол Орост брэнд загваруудыг илүүд үздэг. Оросуудын хамгийн дурладаг загварын нэг нь яах аргагүй Toyota Land Cruiser. Тэр дундаа Орост борлогдсон Land-ны 17% нь 2002 оноос хойш үйлдвэрлэж буй Prado-ийн хувилбарууд байв. Тэгвэл шинэ автомашин маань дээрх үзүүлэлтээ хэр бататгаж эсвэл хэр дордуулах нь вэ гэдгийг шалгацгаая.

Өнөөгийн Prado-г цоо шинээр бүтээгээгүй. Уг машин бол өмнөх хувилбарыг орвонгоор нь өөрчилсний үр дүн юм. Тиймээс кузовын урт нь 45 мм-ээр, харин өргөн нь 10 мм-ээр нэмэгдсэн явдалд бүү төөрөлдөөрэй. Угаасаа Prado-г өмнөх үеийн автомашины платформ дээр бүтээсэн байгаа. Гэхдээ… “Лонжеронтой раам нь 11 хувиар хатуу, кузов нь илүү бат бөх болсон. Үүний ачаар автомашинд доргио, чичиргээ багасч, жолоодлого ч сайжирсан. Цастай талбайгаар давхиж үзэн үнэн эсэхийг нь шалгачихаж болно. Үүний тулд та туг сүлжих, шарвах маягаар туг сүлжих (буганаас сэрэмжлэх), огцом тоормослох зэрэг үйлдлийг гүйцэтгээд үзээрэй” хэмээн Тойота компанийн ажилтан мэдээлэв.

Сонин юм болж байна даа! Япончууд өмнө нь шинэ Land танилцуулах бүртээ бартаат зам дээр туршиж үзэхийг санал болгодог байлаа. Харин энэ удаад тэгш гадаргуутай зам дээр туршихыг санал болгож байна. Ёстой хүлээгээгүй саналаар туршилтаа эхлүүлэх нь дээ!

Үндсэн загвар нь ч бас тансаг хийц, тоноглолын өндөр түвшингээрээ бишрэх сэтгэл төрүүлнэ.
Үндсэн загвар нь ч бас тансаг хийц, тоноглолын өндөр түвшингээрээ бишрэх сэтгэл төрүүлнэ.
Шилдэг бүхэн сайны нөхөр

Финляндад өвлийн өдөр ердөө хоёр цаг гэгээ тусдаг. Гэхдээ бүрэнхийд ч Прадогийн салон илүү эрхэмсэг загвартай болсон нь тод харагдлаа. Урд самбараас арай өндөр, өнцөглөг хийцтэй төв консоль салоны дотоод заслын гол чимэг нь болжээ. Гурван хэмжээст оптитрон дэлгэц бүхий хянах самбар нь гоёмсог бөгөөд том овортой. Өмнөх үеийн Прадогийн салон зөвхөн чанартай хийцтэй байсан бол энэ удаад дээр нь тансаг байдал нэмэгджээ. Материалын чанар, чамбай хийцээрээ Land Cruiser 200 хэмээх тэргүүлэгч автомашины дотоод заслаас огтхон ч дутахааргүй болсон байна.

Тоноглолд ч ёстой гар татаагүй байна.

Тоноглолд ч ёстой гар татаагүй байна. Үндсэн иж бүрдэлд нь савхин хийцээс гадна AUX- болон USB оролт бүхий стерео систем, ухаалаг түлхүүр, урд болон хойд зай мэдрэгч (парктроник), суудлын халаагуур, олон үйлдэлтэй жолооны хүрд, эгнээ тус бүрт агааржуулагчийн удирдлага зэрэг тоноглол багтах болжээ. Дээр нь жолоодлогын системээр тогтохгүй боломжтой гэсэн бүхнийг цахилгаан хүчлүүртэй болгосон байна.

Топ хувилбаруудад нь гуравдугаар эгнээний суудлуудыг хүртэл цахилгаан хүчлүүртэй болгосон тул өдгөө нэг товч дараад л суудлуудыг амархан гэгч нь шалны түвшинд эвхдэг болжээ. Сониноос, шалыг нь 50 мм-ээр намсгасны ачаар хонины хонхорт сууж явахад өмнөхөөсөө илүү эвтэйхэн болсон байна. Энэ цагаас эхлэн Prado маань бүрэн утгаараа долоон хүний суудалтай автомашин болжээ.

Prado-д анх удаа бартаат зам дээрх хөдөлгөөнийг зөвхөн цахим төхөөрөмжөөр зохицуулдаг системийг нэвтрүүлжээ: Mud&Sand (шавар болон элсээр), Loose Rock (бутармаг хөрс болон хайрган дээгүүр), Mogul (гүвээ, гүнзгий нүх болон хэлтгий замаар) болон Rock (хадаар) гэсэн горимуудтай.
Prado-д анх удаа бартаат зам дээрх хөдөлгөөнийг зөвхөн цахим төхөөрөмжөөр зохицуулдаг системийг нэвтрүүлжээ: Mud&Sand (шавар болон элсээр), Loose Rock (бутармаг хөрс болон хайрган дээгүүр), Mogul (гүвээ, гүнзгий нүх болон хэлтгий замаар) болон Rock (хадаар) гэсэн горимуудтай.
Шарвалтыг шийдсэн нь

Ийнхүү явсаар хөдөлгүүр нь ч халлаа, нар ч бас туршилтын талбайд тараан байрлуулсан конусуудыг гэрэлтүүлээд эхлэлээ. Харин талбай нь өөрөө бодсоноос хавьгүй илүү аюултай гадаргуутай байв: нимгэн цасан дор дан мөс байх ажгуу. Туг сүлжих үйлдэл хийх нь битгий хэл энгийн явдалд ч халтирчихмаар байх чинь. Тэгсэн моно хөтлөгчтэй автомашин шарваад нисчхээр газар Прадо тайван гэгч нь маневрлээд явчихлаа. Бүх дугуйн хөтлөгчтэй, Torsen дифференциалтай тэнхлэгийг эргэх хүчний 60 хувийг хойд дугуйнд дамжуулдаг байхаар тохируулжээ. Гэхдээ тухайн замын нөхцөлөөс шалтгаалан уг харьцаа 50:50-иас авахуулаад 40:60 хүртлээ өөрчлөгдөж болно. Хүч авалтын дахин хуваарилалт нь бараг мэдэгдэхгүй байдлаар агшин зуур өрнөдөг юм байна.

МТS систем дахь горимын жагсаалт хянах самбарын дэлгэцэн дээр гарч ирнэ. Яагаад ч юм бэ, “Цас” горим байдаггүй юм байна
МТS систем дахь горимын жагсаалт хянах самбарын дэлгэцэн дээр гарч ирнэ. Яагаад ч юм бэ, “Цас” горим байдаггүй юм байна

Буганаас сэрэмжлэх буюу шарвах маягаар туг сүлжих үйлдэл нь дээгүүр хүндийн төвтэй, амархан нумардаг тэнхлэгтэй шулуун замын автомашинуудын хувьд амаргүй дасгалд тооцогддог. Харин Прадо хийсвэр буганаас сэргэлэн гэгч нь бултахдаа эгнээндээ заавал буцаж орж байгаа нь шулуун замын өндөр автомашин гэхээсээ илүү хөнгөн жинтэй кроссоверийг санагдуулж байв. Учир нь Прадогийн арал ангийг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулж чадсан байна. Үл хамаарах урд тэнхлэгийг илүү бат бөх амортизатор, сайжруулсан сайлент блок (втулк), илүү бат бөх доод гар болон эргэх бултай болгожээ. Хойд залгаа моостыг шинэ пүрш, амортизатортой болгосон байна. Харин уул моостыг нь илүү бат бөх болгосны сацуу инженерүүдийн хэлснээр илүү олон жилийн эдэлгээтэй болгосон ажээ. Мөн шинэ Прадогийн хүндийн төвийг намсгажээ.

Гуравдугаар эгнээний суудлыг цахилгаан хүчлүүрийн тусламжтай эвхэнэ. Цэмцгэр хүмүүст энэ шийдэл их таалагдана.
Гуравдугаар эгнээний суудлыг цахилгаан хүчлүүрийн тусламжтай эвхэнэ. Цэмцгэр хүмүүст энэ шийдэл их таалагдана.

Үүнээс ч чухал нь энэхүү автомашиныг KDSS системээр тоноглосны ачаар жолооны удирдлага нь ч сайжирсан байна. Дээрх систем нь хөндлөн тогтворжуулалтын стабилизаторуудаас бүрдэх агаад эдгээр нь гидро механик хавхлагуудын тусламжтайгаар огцом эргэлтүүд дээр тэнхлэгийг нам барьснаар кузов найгах үзэгдлийг багасгадаг ач холбогдолтой.

Хоёрдугаар эгнээний буйдан гурван хэсгээс бүрдэнэ. Суудал бүрийн түшлэгийг тохируулах боломжтой.
Хоёрдугаар эгнээний буйдан гурван хэсгээс бүрдэнэ. Суудал бүрийн түшлэгийг тохируулах боломжтой.

Прадогийн чадварыг үнэлэх дараагийн туршилт нь огцом тоормослох үйлдэл. Энэхүү туршилтын зорилго нь 338 мм (+32 мм)-ийн хөргөлттэй шинэ дискний чадварыг шалгахаас илүүтэй Тойотагийн зохион бүтээсэн Multi-terrain ABS хэмээх цоо шинэ системийн ид шидийг мэдэхэд оршино. Ингээд би хурдаа 80 км/ц-т хүргээд тоормосны дөрөөгөө шаланд тултал гишгэлээ. Тэгсэн автомашин маань халтираатай замыг ч үл тоон богино зайд хурдаа 0 хүртэл шуурхай бууруулан замаасаа ганц ч сантиметр хазайлгүй, дуулгавартай гэгч нь  нам зогсов.

Хажууд сууж явсан Тойота компанийн ажилтан намайг машинаас буун дугуй руу шагайж үзэхийг зөвлөв. Буугаад хартал... тэр хүнээр тайлбарлуулах шаардлага ч гарсангүй. Бутармаг гадаргуутай зам дээр тоормослох үед дээрх ABS систем дугуйнуудыг түгжчихдэг юм байна. Түгжигдсэн дугуйнууд нь гулсч явахдаа урдаа шороон овоо үүсгэж амжина. Энэ нь шуурхай зогсох боломжийг нэмэгдүүлж өгдөг байна. Ёстой ухаалаг шийдэл болжээ!

Хонины хонхрын суудлуудыг буулгавал тэгш шал бий болж, багаажны эзлэхүүн нэмэгдэн, ачаа ачихад эвтэйхэн болно
Хонины хонхрын суудлуудыг буулгавал тэгш шал бий болж, багаажны эзлэхүүн нэмэгдэн, ачаа ачихад эвтэйхэн болно
Дассан газрын даавуу зөөлөн

За одоо яадаг ч байсан бартаат зам дээр туршиж үзнэ ээ! Арван километр явбал багадах уу, гайгүй юу? Харанхуйд цастай талаар явна гэхээр яавч бага зай биш. Би хамгийн түрүүнд MTS (Multi-Terrain Select) системийг туршиж үзэхээр шийдэв. Уг систем traction control буюу шарвалтын эсрэг систем ажиллаж эхлэх мөчийг удирдахын сацуу сонгож авсан горимоос шалтгаалан их бага хэмжээгээр шарвах боломжийг олгодог байна. Тухайлбал, “Хад” – хамгийн бага хэмжээгээр шарвах, “Гүвээ” – дундаас арай доогуур хэмжээгээр шарвах, “Хайрга” – дундаас арай дээш, “Шавар болон элс” – дээд зэргээр шарвах г.м. Яагаад ч юм бэ, “Цас” горим байгаагүй учир би “Шавар болон элс” гэсэн сүүлийн горимыг сонгож авав.

Эхэндээ машин маань цасанд шигдэлгүй итгэлтэй явж байлаа. 4 литрийн багтаамжтай, 6 салаа цилиндртэй, морины хүчийг нь 282 (өмнөх нь 249) хүртэл бууруулсан Прадогийн өнөөгийн хөдөлгүүр нь дугуйн доогуур асар хүчтэй цасан шуурга үүсгэх чадвартай агрегат байна. Дамжуулгыг бууруулсан ч Прадо өнөөх л итгэлтэй байдлаар дөрвөн дугуйгаараа маажсаар явав. Харин сонирхлоо дарах үүднээс “Хад” горимд шилжүүлээд үзтэл автомашины араншин эрс өөрчлөгдөв. Шарвалтын эсрэг систем нь юм л бол гахай шиг дуугарсаар удалгүй Прадо маань гүвээн дээр гацаж орхилоо. Ажлын явалт нь хүрсэнгүй.

Надад ой дотор хонох хүсэл байгаагүй. Тусламж эрэхийг ч хүсээгүй. Тиймээс тэнхлэг хоорондын дифференциалаа түгжин MTS системийг өмнөх горимд нь холбоод Land Cruiser 200-аар танил болсон Crawl Control хэмээх хурд түгжих системийг идэвхжүүлэв. Уг системийн үед автомашин 5.5 км/ц-аас дээшгүй хэмжээгээр хурд авах боломжтой болдог. Гэсэн ч нэмэр алга! Автомашин “дүлээд” байгаа хэрнээ зогссон хэвээр байв. Тэгэхээр байгаа бүх чадвараа ашиглах цаг нь болсон гэсэн дохио байх нь. Ингээд би хойд дифференциал түгжих системийг холбоод авлаа.

Тэгтэл Прадо маань баясгалантай нь аргагүй гүвээ рүү өгсөөд эхлэв.
Одоо туршилтын хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн хэцүү хэсэг үлдлээ. Прадо хоёр ширхэг нарийн банзан дээгүүр гүвээ гатлах ёстой. Яг энэ үед Multi-terrain Monitor систем маш их хэрэг болно. Уг систем гадна талын дөрвөн камерийн дүрсийг төв дэлгэц рүү дамжуулдаг бөгөөд би дэлгэцэн дээрх урд камерийн дүрсийг харсаар саадыг зовлонгүй туулж гарлаа. Ийм видео туслагч байгаагүй бол надад хэн нэгнийг дуудан түүний үгээр хөдөлгөөнөө зохицуулах шаардлага тулгарах байсан биз ээ.

Ингээд дээрх бүхнийг дүгнээд хэлэхэд, Прадог орчин үеийн тэргүүлэх технологи бүхий төхөөрөмж болон элдэв туслах системээр ёстой хахтал нь тоногложээ. Мөн өмнөх үед байсан дутагдлуудаас нь ангижруулж, илүү тохилог, эрхэмсэг болон илүү хурдтай болгож чадсан байна. Ёстой л парааданд гайхуулмаар автомашин болжээ. Харамсалтай нь надад зөвхөн бензин хөдөлгүүртэй хувилбарыг турших боломж гарсан. Дизель хөдөлгүүртэй Prado-г ирэх хоёрдугаар сард танилцуулах аж. Үгүй яах вэ, түүнтэй танилцах сайхан шалтаг гарах юм биш үү!

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.