ХАЙЧ ЧУЛУУ ДААВУУ

#NEWS

Toyota Land Cruiser 70 гэх алдарт загвар гараад 32 жилийн нүүрийг үзэж байна. Шинэхэн машинуудаас аюулгүйн стандартаар муу гэж үнэлэгддэг байсан энэ байдлыг үйлдвэрлэгчийн зүгээс засварлаж ээ. Тоёота маш удаан хичээсний эцэст ANCAP (Автомашины аюулгүйн үнэлгээ)-аар 5 одыг авсан байна. Гайхалтай. Орчин үеийн автомашинтай ижилхэн зорчигчийг бүрэн хамгаалж чадна гэсэн үг юм.

2017 оноос дээрх өөрчлөлт орох бөгөөд кузов болон раамыг бүтцийн хувьд сайжруулж хажуу ослын дэр, жолоочийн өвдөгний эйрбаг (7 хүртэл)-тэй болж, суудлын бүс, суудлын сайжруулалт хийгдэх аж. Гэхдээ нэг зүйлс бий. Дээрх үзүүлэлтийг одоогоор зөвхөн дан кабинтай хувилбар л хангасан гэдгийг анхаараарай. Тэгэхээр бусад 70 цувралууд одоогоор баталгаажаагүй гэсэн үг юм. Өмнө нь ANCAP үнэлгээгээр 3 одтой байсан.

Дараагийн чухал мэдээ бол Приус мөн адил хамгийн өндөр оноо буюу 5 одыг болзлыг хангасан явдал юм. Манай Монголчууд бие биеийхээ унаж байгаа төмөр хүлгийг лааз гэж доромж үгээр бичдэг.

Тэгсэн 5 одтой гэдэг бол энэ яриаг ор үндэслэлгүйг баталгаажууллаа. Урдаас ирэх ослын цохилтын оноо хамгийн өндөр нь 16 байдаг бол Приус 15.22 оноо. Хажуугаа ирэх цохилтын хамгаалалтад 16 буюу бүтэн оноо, нийлбэр оноогоор 37 авахаас 36.22 авсан мэдээтэй байна.