ӨВЛИЙН ТОСОО ҮНЭГҮЙ СОЛИУЛАХ УУ?

Машиндаа өвлийн бэлтгэл хийх ёстойг жавар тачигнасан хүйтэн өдрүүд ойр ойрхон сануулсаар. Мэдээж хамгийн түрүүнд машиныхаа моторын тосыг өвлийн тосоор солих хэрэгтэй.

Жолооч бүр л моторын тосоо хямдралтай, хэдэн цаас татуу, найдвартай газраар үйлчлүүлж өвлийн бэлтгэлээ базаахыг боддог шүү дээ. Өвөл машиндаа ямар тос сонгох, яагаад өвлийн тос чухал вэ гэдэг талаар зөвлөж байна.

ӨВӨЛ ЯАГААД МОТОРЫН ТОСОО СОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Зуны тос нь өтгөн байдаг. Харин өвлийн тос нь илүү шингэн байдаг. Өвөл хөдөлгүүрт шингэн тос хийснээр хүйтэнд моторын асаалт илүү сайжирдаг.

ӨВӨЛ МАШИНДАА ЯМАР ТОС ХИЙХ ВЭ?

Тос үйлдвэрлэгч нар бүгд л өөрсдийн тосоо хамгийн сайн нь гэж сурталчилсаар сонголт хийхэд хэцүү болгож байна уу? Танд зөвлөхөд  хамгийн амархнаар 0W, 5W гэсэн тоог л цээжлээд ав. Энэ нь өвлийн шингэн тосыг илэрхийлдэг.

ӨВЛИЙН ТОСОО ҮНЭГҮЙ СОЛИУЛАХ УУ?

Доктор Авто Сүлжээ ХХК уламжлал болгон зохион байгуулдаг "ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ" урамшуулалтай, сугалаатай өвлийн техник үйлчилгээгээ эхлүүллээ.

Эрхэм жолооч та хөдөлгүүрийн тос солиулахдаа АЗЫН СУГАЛАА сугалж өвлийн моторын тосоо 3%, 10%, 25%, 50%, 100% хямдруулан авах гайхалтай нэгэн урамшууллыг ирсэн бүх зочиндоо олгож байна.  Моторын тосоо үнэгүй солиулах мэдээллийг ЭНД дарж авна уу?

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.