БИДНИЙ МЭДДЭГ LAND CRUISER БИШ БОЛЖЭЭ...

#NEWS

Тоёота компани энэ жилийн SEMA арга хэмжээнд (АНУ-д болдог Тьюнинг хийдэг компаниудын шоу) өөрсдийн хөгжүүлсэн хүчирхэг жийпийг(SUV) танилцуулах гэж байна. Тэдний онцолж буй уг загвар нь Монгол түмний маань итгэлт хүлэх болох Ланд Круйзер загвар байгаа нь бүр сайшаалтай бас гайхширмаар. Түүнийг 2,000 морины хүчтэй болгосон бөгөөд хос турбо бүхий хөдөлгүүрийн ачаар 355 км/ц хурдлах чадвартай болсон гэнэ. Үнэхээр аймаар бас сүрдмээр... Юун Бентлигий Бентяга тэр цаашаа, түүний зайг эзлэх энэ цагийн машин хаяанд иржээ.

Одоо жаал дотор эд ангиудаар шагайя. Ямартай ч 5.7 литрийн V8 хөдөлгүүрт алдарт Garrett-ийн том турбог хийж өгсөн. Мөн намсгаж өргөн дугуй, аэродинамикийн ганц хоёрхон өөрчлөлтийг хийснээр газрыг хурдыг мэдрүүлэх чадвартай болгосон аж.

Үүнээс гадна Тоёота компани 2017 Mint 400 (яагаав элсэн дээр асар хурдтай давхиад байдаг уралдаан. Роби Гордон, Бижи Балдвин гээд төлөөлөл байдаг) уралдаанд зориулсан Tacoma TRD Pro Race Truck загварыг танилцуулах аж. Тус загвар нь Аткинсоны циклээр ажилладаг 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй бөгөөд 4 дугуйн хөтлөгчтэй. Ингэснээр уралдааны ширүүн замаар туулах чадвар өндөртэй байхад туслах гэнэ. Мөн 2.5 инчийн Фокс пүрш амортизатор за тэгээд л бас бус хэцүү хэдэн технологитой.

За одоо бүр гоё хэсэг эхлэх гэж байна. Prius G Extreme хэмээх загвар мөн Короллагийн 2 хаалгатай XTREME хувилбарыг үзүүлнэ. За тэгээд л ЖиТи86 загвар, гэр бүлийн Сиенна загварын экстрим хувилбар зэргийг бэлтгээд байгаа аж. Үзэх юм ихтэй л шоу болох нь дээ. Зургаас дэлгэрэнгүй үзээрэй.