ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛДЭГГҮЙ ЖОЛООЧ НАРЫН ЭСРЭГ!

Хятадын цагдаа хотын нөхцөлд холын гэрлээ асааж, бусдын хөдөлгөөнд саад болсон жолоочийг гэсгээж эхэлжээ. Хонг-Конгтой хиллэдэг Шенжень хотын замын цагдаагийхан өөрсдийн албан ёсны вэйбо хуудаст хэрхэн тэмцэж буй аянгаа хуваалцсан байна.

Дээрх зургийн тайлбарт "Холын гэрлээ асаасан жолоочийг ингэж шийтгэлээ" гэсэн пост нь одоо 87,000 лайк 93,000 шэйрийг аваад байна. Энэ нь олон хүн сайшааж байгааг дорхноо илтгэж байна.

Албан ёсны мэдээлэлд ингэсэн жолоочийг 300 юанаар торгож асаалттай их гэрлийн урдаас 60 секунд суулгаж байгаа гэсэн байна. Харин зарим вэб сайтын мэдээлэлж байгаагаар гэрлийн өмнө суухгүй ч байх боломжтой бөгөөд үүний тулд торгуулийн хэмжээг нэмж төлөх гэнэ.

Дээрх арга хэмжээг 2 жилийн өмнө ч гэсэн авч байсан юм. Гэхдээ тухайн үед өнөөдрийнх шиг хүчтэй тарж байсангүй. Сина мэдээллийн портал сайтын авсан судалгаагаар хүмүүсийн 90% нь энэ арга хэмжээг зөв зүйл гэж үзсэн байна.

Сайтын сэтгэгдэл хэсэгт байгаа зарим мэдээллийг сонирхвол хугацааг бага биш үү гэж байгаа бол өөр нэгэн хэрэглэгч ийм жолооч нарыг амиа бодсон, муу жолооч гэж нэрлэсэн байна.