ГАЙХАЛТАЙ ЗУРГИЙГ $40 ДОЛЛАРЫН ТОГЛООМ АШИГЛАЖ АВЧЭЭ

#NEWS

Audi компани зурагчин Felix Hernandez Rodriguez-д өөрсдийн Audi R8 загварын зургийг авах даалгавар өгчээ. Тэр хүсэлтийг тун ч чадварлагаар хүлээн авч гүйцэтгэсэн бөгөөд ердөө л $40 долларын модель загвараар доорх гайхалтай бүтээлийг бий болгосон байна.

Тэр Photoshop програм хэрэглэдэггүй бөгөөд бүх зүйлсийг гэрэл, модел, камерын эффэкт орчин зэргийн туслалцаатай бодит мэт болгодог аж. Түүний бүтээлийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй үзэх боломжтой.