ГЭРЭЛ БУУРУУЛАГЧ ХАЛЬСНЫ ШИНЭ ҮЕ

#NEWS

Хонда компани технологийн патентаар хойно биш урд гардаг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл шинэхэн патентын эрхийн хүсэлтээ өгсөн байна. Энэ юу вэ гэвэл зорчигч гарын хөдөлгөөнөөр цонхны тений бууралтыг тохируулах боломжтой шинэ систем юм.

Мерседесийн Sky Control хэмээх шилэн дээвэртэй ижилхэн. Гэхдээ хурууны хээгээр буюу утас маажиж байгаа мэт цонхоо илэхэд бууралт нь өтгөрч эсвэл шингэрэх аж.

Танд хэдий хэмжээний өтгөн эсвэл шингэн тень хэрэгтэй байна, тэр хэрээрээ хуруугаа хөдөлгөхөд болно яг л дэлгэцийн гэрлийг багасгаж, ихэсгэж байгаа мэт ... Тус технологийг бүх машинд бүр урд салхины шилэнд ч хэрэглэх боломжтой гэдгээр онцлог. Бас дээрээс нь одоогийн гэрэл бууруулагч хальсыг бүрэн орлох боломжтой юм байна.

Патент дээр бичсэнээр тус бууруулагч систем нь машиныг зогсоолд байршуулсан нөхцөлд л ашиглах боломжтой гэжээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.