НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН

Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас зөв олгох, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах, зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн” тэмцээнийг 2 үе шаттайгаар Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран 35 дах жилдээ зохион байгуулан явууллаа.

Анхан шатны тэмцээнийг 21 аймаг, 9 дүүргийн нийт 200 гаруй 2760 хүүхдийн дунд, 2 дах шатны тэмцээнийг 8 сургуулийн 100 гаруй хүүхдүүд

  • Гэрийн даалгавар
  • Мэндчилгээ
  • Хамтдаа
  • Буухиа
  • Урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр авхаалж самбаа, оюун ухаан, хүч чадлаараа өрсөлдлөө.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Замын албаны Урьдчилан сэргийлэх Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат, шүүгчээр жүжигчин Э.Билгүүн, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн мэргэжилтэн Б.Өсөхбаяр гэсэн бүрэлдүүнтэйгээр шүүн явуулж эцсийн дүнгээр:

  • Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 3-р бага сургуулийн “Гэрлэн дохио” баг, Дэд байранд Баянгол дүүргийн Ган зам 20-р сургуулийн “Ган зам” баг, Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн “Хүчит шонхор”, Тусгай байранд Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Хурд-18” баг, Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургуулийн “Шонхор” багууд шалгарлаа.

Энэ жилийн хувьд Замын цагдаагийн албаны 80 жилийн түүхт ой, “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн” зохион байгуулагдсаны 35 жилийн ой давхцаж байгаагаар онцлог бөгөөд Баян-Өлгий аймгаас хүүхэд багачууд хүрэлцэн ирж оролцсон.

Тэмцээнийг ивээн тэтгэн Доктор Авто Сүлжээ ХХК, Төмөр трейд ХХК, тэмцээн зохион байгуулах нөхцөл бололцоог хангаж өгсөн Улаанбаатар чуулгын хамт олон болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

"Шилдэг зохицуулагч" тэмцээний хүүхдүүдэд Ganen хүүхдийн суудлыг Докторын Авто Сүлжээний ах эгч нараас нь бэлэглэлээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.