ЖОЛООНЫ ШАР ҮНЭМЛЭХЭЭ СОЛИУЛСАН НЬ

Шинэчлэгдсэн журмаар тухайн үнэмлэхийн хүчинтэй хугацааг 10 жил болгон зааж өгсөн. Ингэснээр 2006 оноос өмнөх үнэмлэхүүд хугацаа нь дуусаж байгаа гэсэн үг юм. Тэгвэл хуучин шар үнэмлэхтэй жолооч нартаа зориулаад хэрхэн шинээр солиулах зөвлөгөөг бэлтгэлээ.

Юуны түрүүнд ДҮНЖИНГАРАВ худалдааны төвд байрлах НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ-д хандаарай. Тус төв нь нэг цэгийн үйлчилгээтэй гэдгээр тун онцлог. Алхмуудыг товч, тодорхойгоор бичвэл:

  1. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн канондсан хуулбар
  2. 12500 төгрөг банканд тушааж 79-р цонхонд өгнө.

Одоо эхнээс нь сийрүүлье: Юуны түрүүнд оронгуутаа үйлчилгээний ажилтанд хэлээд ЛИЦЕНЗИЙН ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ дугаар авах ёстой.

Түүний дараа хэрвээ жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ канондаж амжаагүй бол канондуулна. 500 төгрөг (2 мин)

Үүний дараа шууд Улаанбаатар банканд очиж 12500 төгрөг+шимтгэл 500 нийлээд 13000 төгрөгийг тушаана (шар үнэмлэхээ солиулна гэхээр өөрсдөө мэдэж байгаа). 5 мин дугаарлаж зогсоно.

Одоо дуудсан дугаарын дагуу 79-р цонхонд канондсан цаас, мөнгө тушаасан баримтаа өгөөд л болоо. Үүднээс дугаар аваагүй бол 10-15 мин хүлээж болохыг анхаараарай.

НЭМЭЛТ:

  • Цагийн хуваарь өглөө 08:30-17:30 хооронд ажиллана (амралтын өдөр ажиллахгүй)
  • Заавал өөрийн биеэр очих шаардлагатай
  • Үнэмлэх солих хугацааг ажлын 21 хоног гэж ажилтан З.Заяа бидэнд хэлэв.
  • Хуучин шар үнэмлэхийг хурааж авахгүй тул түр үнэмлэх гэж өгөхгүй, хуучнаа цагдаад үзүүлээд явж болно.
  • Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн С.Галбадрах мэдээллийн хэрэгслээр 3-7 хоногт солих ажлыг хийж байгаа гэсэн мэдээлэлтэй зөрчилдөж байгааг тал бүртээ анхаараарай.
  • Монгол шуудан компанитай хамтран гэрээр хүргэх үйлчилгээг авах боломжтой үүний тулд 7000-6996 утсаар холбогдохыг зөвлөсөн (бид үүнийг туршиж үзсэнгүй)