ХҮҮХДИЙН СУУДЛЫГ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ВЭ? СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Доктор Дархан ХХК нь Дархан-Уул аймгийн Замын Цагдаагийн тасагтай хамтран хүүхдийг тээврийн хэрэгсэлд аюулгүй зорчуулах зорилготойгоор "ХҮҮХДИЙН СУУДЛЫГ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ВЭ?" сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтад 4 цэцэрлэгийн 200 гаруй эцэг эхчүүд хамрагдаж, хүүхдийн аюулгүйн суудлын хэрэглээ, давуу талаас суралцлаа. Нийт хүрэлцэн ирсэн зочиддоо Замын хөдөлгөөний цагаан толгой номыг бэлэглэж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдээс азтан шалгаруулж гарын бэлгийг гардууллаа.

Сургалтыг зохион байгуулахад тусалсан Замын цагдаагийн тасаг, хүрэлцэн ирсэн Дарханчуудаа баярлалаа.