$300,000 ДОЛЛАРЫН LAMBORGHINI MURCIELAGO-Г УСТГАЛД ОРУУЛЛАА

#NEWS

Люкс, суперкарын фэнүүдэд үзүүлэх харамсалтай нэгэн бичлэгийг YouTube хуудсын хэрэглэгч тавьжээ. Юу вэ гэвэл Lamborghini Murciélago хэмээх $300.000 долларын машиныг нүдэн дээр хэрхэн эвдлэхийг үзүүлж байгаа юм.

Яагаад эвдэж байгаа нь их сонирхолтой, учир нь эзэмшигч болох эрхэм ном журмаар нь бүртгэлийг хийгээгүйгээс Тайвань улсын төрийхөн устгах даалгаврыг өгсөн байна. Зарим сайтын мэдээлэлж байгаагаар тус машиныг цагдаагийн хяналтад 2 жилийн өмнөөс эзэмшигч нь зохих торгуулийг төлөөд авъя гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн боловч тусыг эс олсон байна. Эцэст нь 632 морины хүчтэй араантанг ийнхүү устгав.