FORD FLATHEAD V8 ХӨДӨЛГҮҮРИЙГ БООСОН НЬ

Hagerty нэрийг одоо хүн бүр мэддэг болсон байх. Энэ нь цуглуулагчдын машиныг даатгадаг компани. Гэхдээ тэд цуглуулгаа үнэ цэнэтэй байлгахын тулд хөдөлгүүрийг нь дахин боодог. Бас түүнийгээ бичлэг болгон гаргадаг бүтээлч залуус юм. Энэ удаад 1946 Ford пикап загварын хөдөлгүүрийг боосон байна.

Хөдөлгүүр бооно гэдэг нь маш их хугацаа, чадвар шаарддагийг бүгд мэднэ. Гэхдээ энэ бичлэгийг үзвэл бүр ч илүүгээр ойлгох болно.

Тэд энэхүү бичлэгийг хийхийн тулд 6 өдрийн 40,000 гаруй зургийг ашиглан бүтээсэн нь яах аргагүй сэтгэл хөдөлгөж байна. Бичлэг, үзүүлж байгаа дүрс бүгд л цаанаасаа л өөр. Эдгээр залуусаар бүгдээрээ БАХАРХАЯ.