АККУМУЛЯТОР №319

Аккумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос (жанам) цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.

Аккумуляторын бүтэц:

Энгийн аккумулятор хасах, нэмэх туйлт хуудас, тусгаарлагч, аккумуляторын шингэн, эдгээрийг багтаасан гэрээс бүтдэг. Автомашины аккумуляторын банканд оногдох хасах хуудасны тоо ихэвчлэн 3~6 байдаг. Дээд тал нь 20-иод ширхэг байдаг. Хуудасны тоо олон болох тусам аккумуляторын хэмжээ томордог.

Аккумуляторын шингэн:

Аккумуляторын хэрэглэгддэг шингэн нь хүхрийн хүчил, нэрмэл усны хольц байдаг. Аккумуляторын хасах, нэмэх хуудаснууд тус тусдаа химийн урвалд орж, цахилгаан үүсгэж, цэнэглэхээс гадна, банкны хэсгийн цахилгаан гүйдлийг гүйлгэх үүрэгтэй байдаг. Аккумулятор гүйцэд цэнэглэгдсэн байх үед шингэний температур 200С, нягтрал 1.8 байдаг.

MF аккумулятор гэж энгийн аккумуляторыг бодвол өөрийн цэнэгээ алдах нь бага, ашиглах явцад бараг ус нэмэх шаардлагагүй аккумуляторыг хэлнэ. Бүтцийн хувьд энгийн аккуммулятор адилхан байдаг ч хуудаснууд кальцийн хар тугалган хайлшаар хийгдсэнээрээ ялгаатай.

MF аккумулятор дотроо нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй хэлбэрт нь бүтцийн хувьд энгийн аккумулятортай бараг адилхан. Хаалттай хэлбэрт нь тусгай тусгаарлагч, туйлт хавтан, тусгаарлагч чийгшүүлэгч шингэнтэй, вакуум бүтэцтэй байдаг. Дотор нь үүссэн хий туйлт хавтанд шингэх зориулалттай. Ажиллах явцад шингэн багасна, шингэн нэмнэ гэсэн асуудал байхгүй.

Багтаамж: ихэвчлэн аккумуляторын багтаамж гэдэг нь бүрэн цэнэглэгдсэн аккумуляторыг цэнэгтэй үеэсээ бага хүчдэлтэй болтлоо цэнэгээ алдахыг багтаамж гэнэ. Цэнэг алдалтын гүйдэл, цэнэг алдах цахилгаан хоёрын талбай, ампер, цаг-р (Ah;ampere.hour) илэрхийлэгддэг. Багтаамж (ah)=цэнэг алдах гүйдэл (A) ● цэнэг алдах цаг (h) Жишээ нь: 5.6А гүйдэлтэй үед цэнэг алдалт эцэслэх гүйдэлтэй болтлоо залгагдсан 5 цагт цэнэг алдаж дууссан гэж үзвэл, энэ үед аккумуляторын багтаамж 5.6(А)●5(h)=28 (ah) болно гэсэн үг.

Хүчлийн аккумуляторын шингэнийг заасан түвшинд байгаа эсэхийг нягталж, дундарсан бол нэрмэл ус хийдэг. Өвлийн улиралд шингэн нэмэх бол нэмсэн шингэн хөлдөхөөс сэргийлэн шууд цэнэглэх хэрэгтэй.

MF хэлбэрийн аккумуляторт шингэн нэмэх шаардлагагүй, хэрэв тагийг нээвэл агаарт байгаа хүчилтөрөгч, нэмэх туйлт хуудасны бодис химийн урвалд орж аккумуляторын шинж чанарыг алдагдуулдаг.

Аккумуляторын хадгалалт болон ашиглалт:
  • Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.
  • Сар бүр шингэний нягтралыг шалгаж байх. Хэрэв нягтрал нь 1.26-1.28-аас 0.03 г/см-ээс ихээр унасан, гүйдэл нь 12.5В-оос доош 10.5В-оос дээш байх тохиолдолд аккумуляторыг дахин цэнэглэнэ. Цэнэглэхдээ аккумуляторын багтаамжийн Ah 10% -тай тэнцэх ампераар аккумуляторын банк тус бүрийн тагийг онгойлгож цэнэглэнэ. Жишээ нь: 55Ah аккумуляторыг 5.5 Ah-р гэх мэт
  • Цэнэглэсэн аккумуляторын шингэний нягтрал 1.28+/- 0.01г/см3 гүйдэл нь 12.6В-с багагүй байна. Цэнэглэх явцад шингэн хэт их уурших +55°С -ээс дээш халах аль нэг банкны шингэн буцалсан тохиолдолд аккумуляторыг цэнэглэгч аппаратаас салгаж цаашид ашиглахгүй.

Ашиглаж байгаа болон хадгалж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.

  • Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.
  • Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
  • Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
  • Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
  • Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
  • Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.

Санамж:
  1. Аккумуляторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитын нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
  2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хуваарилах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В -с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл аккумуляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас аккумуляторт өгөх хэвийн хүчдэл нь 1.,2 вольт байдаг.
  3. Аккумуляторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-18 C дээш) удаан хугацаагаар стартер дарах аккумулятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
  4. Аккумулятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.