ТА YYНИЙГ МЭДЭХ YY?

#KNOWLEDGE

Автомашины капот эсвэл радиаторын торыг чимж байдаг тэмдэг нь зүгээр нэг тухайн загварыг тодорхойлдог билэгдэл биш ажээ. Тэмдэгт болгонд далд утга агуулагдаж байдаг. Дмитрий Фёдоров тэмдгийн гүн утгыг олж тайлахыг оролдлоо.

Морин тэрэг хэрэглэхээ больж, өөрөө явагч суудлын тэрэгнүүд их л хурдацтай боловсронгуй болж, 20-р зууны эхээр дэлхий дээр олон зуун машин үйлдвэрлэгч компаниуд бий болж төрөл бүрийн автомашинууд гарч эхэлсэн билээ. Тэдгээрийг хооронд нь ялгахын тулд таних тэмдэг тавих шаардлага гарсан юм. Тэр тусмаа автомашины үйлдвэрлэлийн эхэн үед  эдгээр тэмдгүүд хоорондоо бараг  ялгаагүй байдаг байв.

Эхэндээ үйлдвэрлэгч нар хоорондоо ялгарахын тулд автомашины раам эсвэл бүхээг дээр өөрийн нэртэй пайзыг бэхэлдэг байжээ. Улмаар галт тэрэгнээс авахуулаад тоног төхөөрөмжийг хүртэл иймэрхүү аргаар тэмдэглэж явсан байна. Харин автомашин нь эзнийгээ илэрхийлсэн ондоо төрлийн бүтээгдэхүүн гэдэг нь хожим нь ойлгомжтой болсон.

Тийм учраас компани болгон өөрийн үйлдвэрлэсэн автомашиныг илүү тод ялгаруулахын тулд өвөрмөц тэмдгүүд хийхийг эрмэлзэж байв.

Эхэндээ компаниуд радиаторын торон дээр зүгээр л өрийнхөө нэрийг бичдэг байв. Иймэрхүү хэв маяг одоо ч гэсэн хадгалагдан үлдсэн. Тухайлбал, Ford-ийн алдартай цэнхэр зууван хэлбэртэй лого, эсвэл ФИАТ-ын сүүлийн жилүүдэд эргэн сэргээгдэж байгаа түүхэн тэмдгийг хэлж болно. Үүнээс муухан арга гэж юу байхав гэж маркетерууд харин хэлэх байх.

Зүгээр л өргөн хэрэглээний бараа шиг зүгээр л бичээд тавьчихсан логонд ямар ч бүтээлч санаа шингээгүй мэт санагдана. Ийм л учраас япон, Солонгосын компаниуд өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч гэдэг имиж авчихгүй нь тулд хамгийн түрүүнд автомашин дээрээс бичиг үсгийг авч оронд лого тэмдгүүд тавьж эхэлсэн.

Олон жил өргөн хэрэглээний бараанд хэт чамин лого хэрэггүй гэж үздэг байсан. Ford болон FIAT болтол ингэж бодож байгаа бололтой.
Олон жил өргөн хэрэглээний бараанд хэт чамин лого хэрэггүй гэж үздэг байсан. Ford болон FIAT болтол ингэж бодож байгаа бололтой.
Энэ тэмдгүүдийг хүн болгон мэддэг
Энэ тэмдгүүдийг хүн болгон мэддэг

Mercedes-ийн одыг Benz-ийн лаврын навчтай тойрог дотор байрлуулсан

Үүсгэн байгуулагчид

Хэдийнээ мартагдсан компаниудын тэмдгийн үүсэл гарлыг судлахгүйгээр өнөө цагт олон нийтэд алдаршсан автомашинуудын билэгдлийг сонирхоцгооё. Тэмдэг болгоны ард  сонирхолтой түүх нуугдаж байдаг.

Mercedes-Benz-ийн дэлхийд хамгийн хуучны болох, тойрогт багтсан гурван өнцөгт одыг мэдэхгүй хүн гэж байхгүй бизээ! Гэвч түүнийг хамгийн эртнийх гэвэл бас учир дутагдалтай.

1926 онд Mercedes маркийн автомашин үйлдвэрлэдэг Daimler компани Benz үйлдвэртэй нэгдсэний дараа л энэ тэмдэг гарч ирсэн. Готлиб Даймлер болон Карл Бенц нар үүсгэн байгуулагчид нь байсан. Готлиб Даймлер өөрийн үйлдвэрлэдэг дотоод шаталтын хөдөлгүүрийн шүтэн бишрэгч байсан бөгөөд энэ хөдөлгүүрээ машин, завь, агаарын бөмбөлөг гээд тааралдсан болгондоо суурилуулдаг нэгэн байжээ. Газар, ус, агаар гээд гурван мах бодийн билэгдэл болох гурван өнцөгт эндээс үүссэн гэдэг. Харин тэмдэг нь Даймлерыг нас бараад 9 болсны дараа 1909 онд автомашинууд тавигдаж эхэлсэн байна.

Хоёр компани нэгдэхдээ билэгдлүүдээ нийлүүлжээ, ийнхүү Mercedes-ийн одыг Benz-ийн лаврын навчтай тойрог дотор байрлуулсан байна. Энэ билэгдэл нь өнөөг хүртэл компанийн суудлын автомашины хамар дээр гангарч байдаг бөгөөд арай хялбарчлагдсан билэгдэл нь машин үйлдвэрлэгчийн концернийн билэгдэл болсон юм.

Хэзээ ч өөрчлөгдөөгүй бас нэгэн  хамгийн хуучны билэгдэл бол Rolls Royce юм. Тэмдэгийн голд байрласан  “R” гэсэн хоёр үсэг нь бизнесмен, нисгэгч Чарльз Ройс болон Генри Ройсын нэрийн эхний үсэгнүүд юм.

Энэхүү тэмдгийг 1933 онд цорын ганц удаа улаан бичгийг хар өнгөөр сольж өөрчилж байсан. Улаан өнгө сайхан хар өнгийн бүхээгд дуртай авагчдын дургүйцлийг хүргэдэг болохоор ийнхүү өнгийг өөрчилжээ.

BMW болон Bentley нар нисэх онгоцноос угшилтай. Aston Martin санамсаргүй эх орон нэгт Bentley-ийг дуурайж хуулбарлаж ээ.
BMW болон Bentley нар нисэх онгоцноос угшилтай. Aston Martin санамсаргүй эх орон нэгт Bentley-ийг дуурайж хуулбарлаж ээ.
Тэнгэрээс буугсад

20 дугаар зууны бүтээлүүд болох  автомашин болон онгоцны амьдралын замнал байнга тааралдаж байв. Дэлхийн нэгдүгээр дайн дуусахад агаарын нислэгийн сэдэв тусгалаа олсон  билэгдэлтэй хоёр ч машин  үйлдвэрлэгч компани гарч ирэв.
Версалийн энх тайвны гэрээний нөхцөлийн дагуу Герман улс нисэх онгоц болон түүний сэлбэгийг нь үйлдвэрлэх эрхээ хасуулсан байв. Ингээд онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж байсан BMW компани бүтээгдэхүүнийхээ жагсаалтын өөрчлөхөөс аргагүйд хүрчээ. Эхэндээ мотоцикл угсарч байгаад дараа нь английн лицензийн дагуу “Остин” брэндийн бага оврын машин үйлдвэрлэж байсан “Дикси” компанийг худалдаж авч автомашин үйлдвэрлэдэг болжээ.

BMW-гийн билэгдлийн цагаан болон цэнхэр хэсгүүд нь нисэх онгоцны сэнсний цаанаас харагдаж буй тэнгэр ажээ. Ийнхүү Баварийн компани өөрийн билэгдэлдээ нисэх онгоцны үйлдвэрлэлээс үүсэлтэй үндэс угшилаа хадгалан авч үлдсэн юм. Түүнчлэн хөх болон цагаан өнгө нь BMW-гийн толгой компани байрладаг Бавари мужийн далбааны өнгө юм.

“В” үсгийг хүрээлсэн  далавч нь бас нэгэн компанийн үүсгэн байгуулагч Уолтер Оуэн Бентлигийн нисэгч байсан замналыг билэгдсэн тэмдэг ажээ. Тэрбээр дайны жилүүдэд  хөнгөн цагаан поршентэй радиал онгоцны хөдөлгүүрийг зохион бүтээснээрээ алдаршсан билээ. Харин  дайны дараа нь тансаг зэрэглэлийн, дийлдэшгүй хурдтай автомашин үйлдвэрлэдэг компанийг үүсгэн байгуулсан түүхтэй.

Далавч бүхий билэгдлийг “Астон-Мартин” хэмээх тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч англи компани хэрэглэдэг. 1927 онд түүнийг алдаршуулсан билэгдэл нь Bentley-гийн брэнд тэмдгийн хуулбар гэж ихэнх судлаачид үздэг. Үүнд үнэний хувь бий. Тэр үед алдагдал хүлээж байсан “Астоны” эзний дэргэд Уолтер Бентлигийн автомашины нэр хүнд асар өндөр болсон байлаа.

Герман Gestut ба италийн Scuderia (морины жүчээ) ижил утгатай байдаг нь сонин.

Туурайн төвөргөөн доороос

Италийн Ferrari-гийн билэгдэл бас л нисэх онгоцноос угшилтай. “Тэнгэрийн морин цэрэг” хэмээх  хочтой италийн нисгэгч Франческо Барака хантайрч буй хар азаргыг өөрийн билэгдэл болгон сонгож авч байжээ, харамсалтай нь тэрбээр 1918 онд амь насаа алдсан юм.  

Үүнээс хойш таван жилийн дараа ээж нь хүүгийнхээ нэрийг дурсгахаар тэрхүү билэгдлийг Энцо Феррарид уралдаанд тэмдгээ болгож орохыг санал болгожээ. Тэр үед Энцо Феррари Alfa-Romeo багийн нэрийн өмнөөс уралдаанд оролцож олонд танил болоогүй байсан. Уралдааны машины дээр зурсан хар азарга заавалчгүй аз авчирна гэж бэлэгшээжээ.

Энцо Феррари энэ билэгдлийг 1932 онд Scuderia Ferrari болгон ашигласан. Тэрбээр цоо шинэ зүйлийг сэдээгүй тухайн үед Баракитай хамт байлдаж байсан нисгэгч нөхдүүд түүний дурсгалд зориулж онгоцныхоо бөөрөн дээр хар азарга зурж байжээ. Харин Энцо тэнгэрийг билэгдсэн цагаан өнгийн фоноос татгалзаж, өөрийн төрөлх Моден хотын билэгдэл болсон шар өнгийг сонгов. Цаашид азарган улаан өнгийг хараар сольжээ. Ингэж Scuderia Ferrari гийн алдартай тэмдэг үүссэн түүхтэй.

Энцо Феррари дэлхийн хоёрдугаар дайны дараа өөрийн автомашинуудаа үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэр болтол Alfa Romeo-гийн үйлдвэр энэхүү тэмдгийг ашиглаж байжээ.

Италийн автомашин үйлдвэрлэгчдийн мөнхийн өрсөлдөгч болох германы Porsche-гийн  билэгдэл дээр мөн л хар зүсмийн азаргын дүрс байдаг. Харин германчуудын спорткарын тэмдэг дээр  азарга бий болсон түүх нь тэс ондоо билээ. Поршегийн тэмдэг нь компанийн төрөлх нутаг болох Штутгарт хотын сүлдийг голдоо байрлуулсан Вюртемберг түүхт нутгийн билэгдэл ажээ. Харин  азарга нь өнө эртнээс тус хотын билэгдэл болсоор ирсэн ажээ.

Түүний нэр нь өнөө цагийн герман хэлний Gestut буюу морин завод гэсэн үгтэй ижил хуучирсан Stutengarten гэсэн үгнээс гаралтай юм. Эрт дээр үед энэ нутаг адуугаараа алдартай байв. Герман Gestut ба италийн Scuderia (морины жүчээ) ижил утгатай байдаг нь сонин.

Ferrari, Porsche хоёр хэрэглэгчийнхээ төлөө ширүүн тэмцэлддэг. Гэхдээ хар азарга тэднийг холбож байдаг.
Ferrari, Porsche хоёр хэрэглэгчийнхээ төлөө ширүүн тэмцэлддэг. Гэхдээ хар азарга тэднийг холбож байдаг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.