BEST OR NOTHING! №1 БАЙЖ ЧАДЛАА

2016 онд Mercedes-Benz компанид ээлтэй жил байлаа. Учир нь тэд өмнөх жилээс +11.3% борлуулалтын өсөлттэй байсан бөгөөд анх удаагаа 2 (2,083,888) сая гаруй тээврийн хэрэгслийг зарсан байна. Зарим нэгэн фактыг дурдвал тэд Герман болон АНУ-ын дээд зэрэглэлийн автомашины зах зээлд эзлэх хувь нь гайхалтай өндөр байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй Mercedes-AMG гэх хүчин чадал өндөртэй тээврийн хэрэгслийн брэнд нь $44.1%-ийн борлуулалтын өсөлтийг хийж ойролцоогоор 100,000 гаруй машин зарж шинэ рекорд тогтоож ээ.

Энэ талаар Daimler AG-ийн удирдах зөвлөлийн дарга Dr Dieter Zetsche хэлэхдээ: 2016 он бол Mercedes-Benz компанийн түүхэнд тэмдэглэгдэх баяртай он жил боллоо. Бид БНХАУ, Европын зах зээлд өөрсдийн дизайн болон шинэ загварын тусаар маш олон хэрэглэгчдийг татаж чадлаа. Бид ирээдүйд - Шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг хурдацтайгаар нэвтрүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнээс гадна тоо баримтууд анхаарал татаад байгаа юм. Тэд 2016 онд Европт ойролцоогоор 900,000 тээврийн хэрэгсэл харин Ази-Номхон далайн бүс нутагт 734,169 тээврийн хэрэгслийг борлуулж зах зээлийн хүчин чадлаа нэмэгдүүлж ээ.

Дээрх борлуулалтын хамгийн өндөр хувийг С-Класс загварын борлуулалт эзэлж байгаа бөгөөд ойролцоогоор 425,000 ширхэг борлуулж рекорд тогтоогоод байгаа юм байна. Ингэснээр 1982 оноос хойш тус загвар нийтдээ 8 сая ширхэг үйлдвэрлэгдэн борлуулсныг албаны эх сурвалж мэдээллээ.

Харин SUV зах зээлд 706,170 ширхэг тээврийн хэрэгслийг тэд борлуулж ээ. Энэ нь нийт борлуулалтын 34,3%-ийг эзэлж байгаа юм байна. Мэдээж энэ бүгдэд сүүлийн үед шинээр гарсан GLA, GLC, GLC Coupé, GLE, GLE Coupé, GLS болон G-Class загварын борлуулалт чухал нөлөөлсөн юм. Эдгээрээс өвөг эцэг болох Жий класс загвар 20,000 ширхэг зарагдаж шинэ рекорд тогтоосныг дурдах нь бас зүйн хэрэг болов уу.

 

December 2016

Зөрүү

 %

Jan.-Dec. 2016

Зөрүү

%

Mercedes-Benz

190,269

+6.8

2,083,888

+11.3

smart

14,709

+47.0

144,479

+21.0

Mercedes-Benz Cars

204,978

+9.0

2,228,367

+11.9

 

 

 

 

 

Mercedes-Benz зах зээлийн борлуулалтаар

 

 

 

 

Europe

78,545

+8.6

898,234

+12.4

- Германд

25,169

+4.3

293,209

+7.2

Asia-Pacific

68,725

+11.4

734,169

+19.3

- Японд

7,178

+8.3

67,233

+3.5

- БНХАУ-д

43,519

+15.2

472,844

+26.6

NAFTA

36,985

-4.1

395,289

+0.6

- АНУ-д

32,011

-6.4

340,237

-0.8

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.