АЛЬ УЛС, АЛЬ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙГ ИХ ХАЙСАН ВЭ?

#NEWS

Хэн, ямар үйлдвэрлэгчийг илүү их хайдаг вэ? Энэ талаарх судалгааг Английн Quickco хэмээх сэлбэгийн газар эрхлэн танилцуулсан байна. Тус мэдээлэл нь 2016 оны дата анализ дээр тулгуурлан бүтээгдсэн бөгөөд Google-ийг эх сурвалжаа болгон авсан байна. Гэхдээ ОХУ, БНХАУ, Хойд Солонгос зэрэг улсууд нь өөрсдийн үндсэн хайлтын системтэй тул буруу гарсан байх магадлалтай. Харин бусад улсын хувьд яг л зөв гарсан байна.

Жишээ нь гэхэд Азийн бар улсууд Сингапур, Филиппин Хондаг харин БНХАУ, АНУ, Австрали болон хойд Африкийн улсууд Тоёотаг илүү хайсан байна.

Харин Мексикууд Америк брэндийн машиныг илүүд сонирхсон бол хөрш улс болох Колумб, Чили, Аргентин ч ижил сонирхолтойгоо энд илэрхийлсэн байна. Бидний лаг гэж боддог Японы хэрэглэгчид харин БМВ-г илүүд сонирхсон байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна.