ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТОЛ

Хөдөлгүүрийг сайтар оношлох гэдэг үнэтэй, нэлээд төвөгтэй ажиллагаа. Стасс Данин агрегатыг задлахгүйгээр хялбар оношлох талаар өгүүлж байна.

Хуучин Субару худалдаж авах гэж явахдаа хөдөлгүүрийн лагшин ямар байгааг зайлшгүй сайтар шалгах болсон юм. Худалдаачин машинаа бүтэн өдөржингөө шинжүүлж шалгуулах, эд ангийг задлуулах нь бүр ч дургүй нь илэрхий байв. Компьютер оношилгоо, компресс шахалт шалгах, чагнаж оношлох нь хөдөлгүүрийн байдал ямар байгааг нарийн тогтооход хангалтгүй. Өөр яах вэ? Засварын газрынхан өөр юу санал болгох вэ?

Leak-теsт

LEAK-ТЕSТ бол цилиндрийн хийн алдагдал шалгах ажиллагаа юм /ред. LEAK гэдэг нь англиар гоожих, алдагдах гэсэн үг/. Энэ ажиллагаа нь шахалт шалгахтай адил ч үр дүн илүү нарийн. Хоёр манометртэй хоолойн нэг талыг нь очлуурын нүхтэй, нөгөө талыг шахуурагатай холбоно. Хөдөлгүүрийн поршенг бүх хавхлага хаалттай үед дээд туйлын цэгт (ДТЦ) байхаар тааруулна.
Шахуургаас цилиндрт орох агаарын даралтыг 1-р манометр заах ба /ер нь 4-8 бар/ 2-р манометр нь цилиндрээс хий алдагдаж байгааг, хир битүүмжтэй байгааг заана. Ийм байдлаар цилиндрийн бүлүүрийн хийн бүс хир зэрэг элэгдсэн байгааг, хавхлага гэмтсэн эсэх, цилиндр болон гавалд ан цав байгаа эсэхийг тодорхойлно.

Жишээ нь шинэ болон засварласан хөдөлгүүр зүгшүүрлсэний дараа цилиндрийн алдагдал 2-5%. Харин 100,000 км-ээс илүү гүйлттэй хөдөлгүүрт 10% хэвийн үзүүлэлт. Хэрэв алдагдал 2 дахин их байвал ийм автомашиныг авах эсэхээ сайтар бодох хэрэгтэй.

LEAK-ТЕСТ яагаад шахалтыг нарийн хэмждэг вэ? Яагаад гэдгийн нэгдүгээрт, хэмжилтийг бүлүүр хөдөлгөөнгүй байхад хийдэг. Хуучирсан машины стартер нь тахир голыг шаардлагатай хэмжээгээр эргүүлж чадахгүйгээс поршен цилиндрт шаардлагатай даралт үүсгэж чадахгүй болж шахалт дутуу байдаг.

Хоёрдугаарт, хэрэв хийн бүс элэгдсэн бол поршенгийн хөдөлгөөнөөр цилиндрийн хана ихээр тослогдсон байна. Энэ нь хийн бүсээр хий алдагдахад саад болж цуцаж эхэлнэ. Энэ хэмжилтийн үзүүлэлт өндөр гардгаас поршенгийн бүлэг сайн байгаа мэт буруу ойлголт төрүүлдэг.

Түүнээс гадна LEAK-ТЕСТ-ээр хаагуур алдагдал байгааг олоход хялбар. Өндөр даралтын улмаас цилиндрээс алдагдаж байгаа хий исгэрч дуугарна. Хэрэв энэ дуу тос хийх амаар сонсогдож байвал хийн бүс элэгдсэн байж тосгуур руу алдагдсан байна. Исгэрэлт агаар шүүгчээр сонсогдож байвал оруулах хавхлага цав гарсан, шатсан байна.

Гаргах хавхлага битүүмж алдсан бол гаргах хоолой, яндангаар дуу гарна. Дээд туйлын цэгт очсоныг тогтоох сонирхолтой арга бий. Цилиндрт 1-р манометрээр 1-1,5 бар-аас ихгүй даралт өгөөд тахир голыг дамраар нь эргүүлж байхдаа 2-р манометрт алдагдал хамгийн бага байгаад болих үед зогсооно. Энэ үед поршен дээд байрлалд, хавхлагууд хаалттай байна. Энэ байрлалд даралтаа 4-8 бар-т хүргэж хэмжилтээ хийнэ.

Миний авах гэж байгаа автомашины хувьд 2 цилиндр нь хэвийн норм хэмжээндээ, нөгөө 2 нь 10-13%,16% байж аюулгүй байх босгыг давсан байлаа. Шалтгааныг нь автомашин эндоскопын тусламжтайгаар олсон.

ЯМАР НЭГ ЮМ НУУЦЛАГДСАН

Эндоскопыг нөүтбүкт холбоод хөдөлгүүрийн дотор талыг дэлгэцээр үзнэ. Ийм багаж тод зураг, чанартай видео бичлэг хийж хөдөлгөөнтэй камер нь хөдөлгүүрийн эд ангийг тал бүрээс нь үзүүлэх чадвартай. Гэхдээ энэ оношлогоо хир зөв байх нь мэргэжилтний чадварын түвшнээс хамаардаг.

Жишээ нь цилиндрийн ханын элэгдэл, /бага шиг босоо зураас/ бага гүйлттэй зарим хөдөлгүүрийн хувьд хэвийн зүйл байдаг бол оношлогч үүнийг хөдөлгүүр муу байна, удахгүй эвдэрнэ гэж үндэслэлгүй дүгнэлт гаргах магадлалтай. Иймээс тухайн маркийн автомашиныг дагнаж ажилладаг техникийн төвд хандах нь илүү найдвартай. Миний сонирхсон машины хөдөлгүүрийн сэжиг бүхий 2 цилиндрийн гавал таг нь ан цавтай байгааг эндоскоп илрүүлсэн юм.

LEAK ТЕСТ-ээр 16% алдагдалтай байсан нь бүр ч их цавтай байсныг нотлов. Ан цав нь очлуурын нүхээс клапан руу чиглэсэн байв. Гэвч би энэ машиныг гавлын 2 тагийг солих шалтгаар нэлээд хямдруулж худалдаж авсан юм. Энэ машины эсрэг дэлгэмэл байрласан цилиндр бүр тусдаа гавалтай.

Анхаар, хий!

Зарим хөдөлгүүр хийцийн онцлогоос болж хурдан халдаг. Цилиндрийн блок, гавлын гадаргуу халж жийрэг нь шатдаг. Тос антифриз рүү орсныг тосны шуп дээр байх шингэн дусал эмульсээр төвөггүй мэдэж болно. Харин ажилласан хий хөргөх шингэн рүү орсныг мэдэх нь ялангуяа эхний үед төвөгтэй.

Антифриз дотор СО байгааг тусгай шприцээр шалгана. Энэ багаж нь ажилласан хий ороход өнгөө хувиргадаг индикатор шингэнээр дүүргэн давхарласан хоёр шилэн колбоос бүрдэнэ.

Хэмжилтэд алдаа гаргахгүйн тулд хоёр колб хэрэгтэй. Шалгаж үзэхэд дээд колбонд хий орсон байвал  хөдөлгүүрээ засварт оруулах хэрэгтэй. Хөргөх системийн хийцийн онцлогоос болж хийг /зөвхөн хийг, антифриз биш/ илүүдлийн сав, эсвэл шууд радиатороос авна. Үүний өмнө хөдөлгүүрийг асааж халаасан байх ба цилиндрийн даралтыг өндөрсгөхийн тулд олон удаа тахир голын эргэлтийг 4000 ~ 5000-д хүргэх хэрэгтэй.

Индикатор нь алдагдлыг удаан илрүүлж байгаа бол жийрэг битүүмжээ алдаж эхэлж байгаагийн шинж

Ихээр сэтэрсэн үед индикатор шингэний өнгө хурдан өөрчлөгдөнө. Буруутан нь-шатсан сэтэрсэн гавлын жийрэг. Индикатор нь алдагдлыг хэдэн цагийн дараа илрүүлж байгаа бол жийрэг битүүмжээ алдаж эхэлж байгаагийн шинж. Эсвэл цилиндрийн бичил ан цав халалтын үед ажилласан хийг хөргөх систем рүү алдаж байна гэсэн үг.

Энэ тестүүд ихэнх тохиолдолд үнэтэй засвар шаардсан эвдрэлийг илрүүлснээрээ тустай. Миний тухайд гүйлт ихтэй, хүнд нөхцөлд ажилласан машин. Жишээ нь жийп, их хурдалдаг машин худалдаж авахдаа хэрэглэв. Оношилгооны үнэн зөвийг өөрийн туршилтаар харууллаа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.