ХУУРАМЧ LAMBORGHINI, FERRARI-ИЙН ҮЙЛДВЭР!

Испанийн цагдаа Тоёота машин дээр суурилсан хуурамч Феррари хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тэд смола ашиглан Ферраригийн кузовыг дуурайлган, өөрсдийн нууц үйлдвэртээ хийдэг байсан аж.

Та доорх видеоноос тэдний хэрхэн хийдгийг харах боломжтой. Нийтдээ 14 машиныг тус газар хийсэн бөгөөд 4 нь аль хэдийн худалдаалагдсан харин бусад нь хийх явцдаа баригджээ. Бүгд Тоёотаг донор машин болгоогүй ба зарим нь Пежо дээр суурилсан байна. Эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар тэд машинаа ойролцоогоо $43,000 доллараар онлайн орчинд борлуулдаг байсан аж.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.