СУБАРИСТУУД АНХААРЛАА НААШАА!

#NEWS

Subaru STI загвараар Бобслей чарганы замаар давхиж туршив. Энэ нь мэдээж галзуу санаа гэдэг хэнд ч ойлгомжтой. Тэр нарийхан замаар цоо шинэхэн STI хэрхэн эвдэрч байгааг харахад бага зэрэг зүрх зүсэгдмээр л юм.

Гэхдээ чарганы замаар давхихыг нь харах үнэхээр сэтгэл татам байгаа нь эндээс харагдана. Жолоочийн хувьд Их Британийн ралли жолооч Mark Higgins жолоодож, Юнескогийн Соёлын өвд багтсан St. Moritz-ийн уулын чарганы замаар давхиж үзүүллээ.

Машинд элдэв нэмэлт тоноглол байхгүй харин дугуйг нь хадаастай болгон сайжруулж бэлтгэлийг нь хангаж ээ.